fbpx

Flutter бол Google компанийн бүтээсэн, нээлттэй эхийн (open-source) программчлалын хүрээ (framework) бөгөөд гар утас, веб болон desktop аппликейшн хөгжүүлэлт хийхэд зориулагдсан. 2015 онд анх “Sky” нэртэйгээр танилцуулагдсан бөгөөд дараа нь Flutter нэртэй болж, 2017 оны 12-р сард Flutter 1.0 хувилбар гарсан. Энэ үеэс Flutter нь программ хөгжүүлэгчдийн дунд алдартай болж, олон хөгжүүлэлтийн цогц шийдлүүдийг санал болгож эхэлсэн. Flutter нь хамгийн гол нь “Cross-platform” хөгжүүлэлт хийх боломжийг олгодог, өөрөөр хэлбэл нэг кодоор олон платформ дээр ажилладаг. Жишээ нь, нэг кодоор Android, iOS, веб, Windows, macOS, Linux зэрэг олон төрлийн платформуудад зориулан апп хөгжүүлж болно.

Flutter нь UI (User Interface) болон UX (User Experience)-г төвлөрүүлсэн платформ бөгөөд, программчлалын хэл нь хэрэглэгчийн харилцан үйлдлийг боловсруулж, платформуудын хооронд нэгэн төрлийн дүрс (UI) бүтээхэд чиглэгддэг.

Flutter-ийн гол давуу талууд болон онцлог:

    1. Нэг кодоор олон платформд зориулсан апп (Cross-platform Development): Flutter нь “Write Once, Run Anywhere” буюу нэг кодоор олон төрлийн платформ дээр ажиллах боломжийг олгодог. Энэ нь программистуудад Android болон iOS зэрэг хоёр үндсэн платформ дээр нэг зэрэг хөгжүүлэлт хийх боломжийг олгоно. Мөн Flutter нь Windows, macOS, Linux зэрэг desktop болон веб хуудас (web) хөгжүүлэлтэд ч ашиглагддаг.
    2. Dart хэл: Flutter нь Dart хэлийг ашигладаг бөгөөд энэ нь Google-ийн бүтээсэн, объект чиглэсэн программчлалын хэл юм. Dart нь асинхрон үйлдлийг дэмждэг (асинхрон программчлалын талаар илүү их мэдэхийг хүсвэл энд дарна уу), хурдтай бөгөөд хялбар, уншихад ойлгомжтой код бичих боломжийг олгодог. Dart хэл нь гар утас болон вэб хөгжүүлэлтийн орчинд тохиромжтой.
    3. Flutter нь Google-ийн Material Design болон Apple-ийн Cupertino хэв маягуудыг агуулдаг. Энэ нь хөгжүүлэгчдэд Android болон iOS платформуудад зориулсан хэрэглэгчийн интерфейсийг хялбархан бүтээх боломжийг олгодог.

      • Material Design: Android-ын үндсэн загварын хэв маяг.
      • Cupertino: iOS-ийн стандарт загварын хэв маяг.


    4. UI бүтээх концепц: Flutter нь бүх интерфейсийг widgets (жижиг хэсгүүд) ашиглан бүтээдэг. Тухайлбал, text, buttons, images, layouts зэрэг бүх UI элементийг widget гэж үздэг. Энэ нь программистуудад UI-гаа хамгийн нарийн бөгөөд гүнзгий тохируулах боломжийг олгодог. Widgets нь хоёр төрлийн байдаг:
      • Stateful Widgets: Хэрэглэгчийн үйлдэл (жишээ нь товч дарсан) болон дотоод мэдээлэлд хариу үйлдэл үзүүлэх боломжтой.
      • Stateless Widgets: Эдгээр нь хувиршгүй, зөвхөн эхний үеийн мэдээллийг харуулдаг.

Flutter-ийн хамгийн том давуу талуудын нэг нь Hot Reload болдог. Энэ нь хөгжүүлэгчдэд кодоо засах үедээ шууд өөрчлөлтүүдийг програм ажиллаж байх хугацаанд оруулж, тэр даруйд хариу үйлдлийг харж, шинэчлэлт хийх боломжийг олгодог. Hot Reload нь хөгжүүлэлтийн явцад цаг хэмнэх, хурдан туршилт хийх, алдааг засах зэрэгт асар их тус болдог. Энэ функц нь Flutter-ийн high-performance хөгжүүлэлтийн туршлагыг өөрчлөх ач холбогдолтой.

Hot Reload-ийн хязгаарлалт:

    • Том хэмжээний бүтэцтэй өөрчлөлтүүд (жишээ нь, классын бүтэц, зааварчилгааны логикийн том өөрчлөлт) хийсэн бол, Hot Restart буюу аппийг дахин эхлүүлэх шаардлагатай болно.
    • Platform-specific кодын өөрчлөлтүүд (жишээ нь, Android эсвэл iOS-ийн платформын доорх код) нь шууд өөрчлөгддөггүй.

Flutter-ийг суулгах

    • Flutter-ийг Windows дээр суулгах:
      Windows 7 болон түүнээс дээш хувилбарт ажиллана.
      Git суулгасан байх ёстой. (Git нь Flutter-ийг татаж авахад хэрэгтэй)
      PowerShell болон Visual Studio (C++ build tools зэрэг) хэрэгтэй.
      Android Studio болон Android SDK суулгах шаардлагатай.
        • Алхам 1: Git болон Flutter SDK татаж авах
        • Алхам 2: Flutter орчны тохиргоо хийх
        • Алхам 3: Android Studio суулгах
        • Алхам 4: Flutter App үүсгэх
    • Flutter-ийг macOS дээр суулгах:
        • Алхам 1: Шаардлагатай программууд суулгах /Xcode, Homebrew, Git/
        • Алхам 2: Flutter SDK суулгах
        • Алхам 3: Android Studio суулгах
        • Алхам 4: Flutter App үүсгэх

 

Flutter бол олон платформд зориулсан, өндөр гүйцэтгэлтэй апп хөгжүүлэлт хийхэд туслах хүчирхэг хэрэгсэл юм. Google-ийн Flutter нь шинэчлэлт, хурд, энгийн байдал, олон нийтийн дэмжлэг зэрэг олон хүчин зүйлүүдээрээ хөгжүүлэгчдийн дунд алдартай болсон. Flutter нь гар утас, вэб, desktop апп хөгжүүлэлтэд төгс тохирно.

Leave a Reply