fbpx
Энэ бол сүүлийн 10 жилд бусад улсуудад маш өргөнөөр дэлгэрч байгаа сургалтын аргачлал. Манайд ч зарим сургуулиуд нэвтрүүлээд эхэлсэн байна лээ. STEAM гэдэг нь Science, Technology, Engineering, the Arts болон Mathematics гэсэн тусдаа бие даасан байдлаар заагддаг хичээлүүдийн нийлэмж, огтлолцол, мөргөлдөөн гэж ойлгож болно. Энэ нь яг юу вэ гэдгийг урнаар илэрхийлбэл шинжлэх ухаан болон технологийг математикийн хэл дээр үндэслэн урлаг, инженерчлэлээр дамжуулан тайлбарлах асуудал юм. Уран бишээр илэрхийлбэл, энэ нь амьдралд хаана нь, хэзээ нь ашиглагдах нь тодорхой биш баахан л өөр хоорондоо залгаа холбоогүй хичээлүүдийг нэг хүн ярьж бусад нь сонсонгоо номоо шагайх хуучны залхуутай аргачлалыг сольж байгаа үр дүнд суурилсан, алдаа гаргангаа суралцдаг, тоглоод ч байгаа юм шиг, хоорондоо уралдаад ч байгаа юм шиг орчинд хичээллэдэг хамгийн сүүлийн үеийн заах аргачлал юмсанжээ.  

Эрт алдаж сурах нь чухал

Энэхүү аргачлалын үед багш нар сурагчдыг алдаа гаргахад маш дуртай байдаг бүр алдаасай ч гэж боддог (муу санасандаа биш шүү). Учир нь STEAM аргачлалаар сурч буй хүүхдүүд ямар нэгэн прожект дээр бие даан эсвэл багаар ажиллаж байгаад алдаа гаргавал өөрөөр яаж хийж байж, юуг өөрчилж байж тэр прожект нь болох вэ? гэдгийг эрэл хайгуул хийж эхэлдэг. Ингэх явцдаа маш олон шинэ зүйлсийг ойлгож авдаг. Хамгийн гол нь алдаа гаргах л юм бол “өчиггүй дууслаа” гэдэг сэтгэхүйгээс гарч чаддаг.

Ингэснээр хүүхдүүдэд асуудлыг шийдвэрлэх явцад томоохон эрх мэдэл олгох, хариуцлага ногдуулах зарчмаар бие даан ажиллах үед асуудлыг шийдвэрлэх, шүүмжлэлтэй сэтгэлгээгээр хандах, бүтээлч байдал болон инновацыг нэмэгдүүлэх аль эсвэл багаар ажиллаж байхдаа асуудлаа хэрхэн шийдвэрлэж болох тал дээр хоорондоо зөвлөлдөх маягаар бусдын бодлыг хүлээн авч сонсох, дасан зохицох сэтгэлгээ болон хамтран ажиллах чадварт суралцдаг.

Сурагчдад бэлэн хоолыг аманд нь хийж өгөх эсвэл түм буман тоо баримтыг цээжлүүлэх биш аливаа зүйлийг хараад дүгнэлт гаргаад түүн дээрээсээ үндэслэж хариугаа олж авах маягаар сургадаг байна.

Урлаг энд юу хийж яваа вэ гэж үү?

Урлаг хүнийг ямар нэгэн зүйлд баригдахгүйгээр чөлөөтэй сэтгэхэд тусалдаг. Өмнө нь энэ арга барил нь STEM гэдэг нэртэй буюу “урлаггүй” байсан. За тэгээд урлагийг оруулж ирлээ гээд дуулж бүжиглээд байна гэсэн үг биш. Харин урлагийн бүтээлчээр сэтгэх, үргэлж шинэлэг мөн сонирхолтой байх гэсэн үндсэн зарчмуудыг оруулж өгөх нь илүү үр дүнтэй болохыг мэдсэнээр нэмж өгсөн юм байна лээ. Гэхдээ урлагийг нэмлээ гээд бас л нэг жаахан зурах, будах даалгавар өгөөд STEM-ээс STEAM болгочихлоо гэж андуурч болохгүй. Учир нь хийж буй бүх зүйлдээ холбож шингээж өгч байж жинхэнэ үр дүнгээ өгдөг байна. Нэг ёсондоо эдгээр хичээлүүдийн хоорондын хил хязгаарыг арилгаж, зураасыг бүдгэрүүлэхийн тулд ашигладаг гэж болно.

Энэхүү “задгай” аргаар хүүхдүүд тархиныхаа хоёр талыг ажиллуулж чаддаг байна. Урлаг ба шинжлэх ухааны харилцан үйлчлэлийг “Урлагаар дамжуулан шинжлэх ухааны үзэл баримтлалыг дамжуулах нь: 21-р зууны ур чадварын практикт” гэсэн гарчигтай өгүүлэлд онцолж байсан байдаг.

“Дүрслэх урлаг болон шинжлэх ухаанд динамик хамаарал байдаг Жшээлбэл: шинжлэх ухаан нь тахийг дүрслэн харуулахын тулд урлагийн чадвар эзэмшсэн хүмүүст хандах ихээхэн шаардлагатай болдог. Үүний адилаар уран бүтээлчид аналитик, шугаман болон логик сэтгэлгээг ашиглан уран бүтээлээ туурвиж цар хүрээгээ тэлж байдаг.” гэж энэхүү нийтлэлд бичсэн байдаг. Мөн “Шинжлэх ухаан, урлагийн эдгээр зэрэгцээ орон зай нь 21-р зууны боловсролын хэрэгцээ шаардлагаас шалтгаалан бие биетэйгээ улам холбогдож байна. Шинэ үеийн эрдэмтэд харилцааны ур чадвараа бичих, ярих уламжлалт арга хэрэгсэл, түүнчлэн зураг зурах, хөдөлгөөнт дүрс, дүрс бичлэг, хүүхэлдэйн кино, загвар бүтээх зэрэг илүү уран сайхны хэрэгслээр хөгжүүлэх шаардлагатай болно” гэж бичжээ. Энэхүү нийтлэлийг бүтэн эхээр нь унших бол доорх холбоосоор ороод уншаарай.

See the full article.

За STEAM сургалтын арга барилын талаар мэдээллийг илүү нарийвчлсан олон олон бичвэрүүдийг оруулах болно. Энэ арга барилыг ашиглан ордог, давхар Англи хэлний ярианы чадвараа сайжруулдаг ангидаа элсэлт авч байгаа шүү.