fbpx

Рүбиг 1990 оны дундуур Японд Юүкихиро Мацүмото гэх хүн хийж байжээ. Энэхүү рүби нь өндөр түвшний обьект хандалтад хэл юм. Мацүмото нь хэлэхдээ рүбиг анх 1993 онд бодож хийхээр төлөвлөсөн ба анх хамтрагчтайгаа обьект хандалтад программын хэлийн талаар ярьж байжээ.

Мөн тэрээр “би Пэрлийг мэднэ гэхдээ энэ чинь хүүхдийн тоглоом шиг хэл обьект хандалтад хэл гэхэд хэцүү. Мөн пайтоны талаар мэднэ. Гэхдээ пайтонг зөвхөн обьект хандалтад руу чиглэсэн хэл гэхэд хэцүү учир надад таалагддаггүй. Зүгээр л сүүлд нь хэдэн feature нэмсэн програмын хэл. 15 жилийн турш програмын хэл судалж мөн обьект хандалтын донтон болсон би хэрэглэхэд амар хялбар мөртлөө үр дүнтэй ухаалаг обьект хандалтын хэл хүссэн. Гэвч би яаж ч хайгаад олоогүй. Тиймээс би өөрөө хийхээр шийдсэн.” гэж байжээ. Тэрээр ийнхүү анхны загвар буюу рүби 0.95-аа 1995 оны 12 сарын 21-нд гаргахаар болж байжээ. Дараа нь хөгжүүлэлт хийгдсээр одоо ашиглахад бэлэн 3.2 гэх загвар дээрээ яваа билээ. 3.2 загвар нь 2022 оны зул сарын өдөр нээлтээ хийж байсан. Одоогийн байдлаар 2.6 хүртэл хувилбар нь ашиглагдахаа больсон бол 2.7-оос хойш хувилбарууд нь хөгшин ч гэсэн ашиглагдаж болохоор байгаа байна.

Рүби хэлний давуу тал:

Англи хэлтэй адилхан. Англи хэлээр ярьдаг хүмүүс рүбиг сурахад амархан хэмээн сайшаадаг байжээ. Мөн энэ нь Open-Source буюу програм нь өөрөө үнэгүй бөгөөд бусадтай хуваалцан ажиллахад амар байдаг байна.

Рүби сул тал:

Нэг том сул тал нь гэвэл алдаа гарахад тэр дороо гарч ирэлгүй удаан хугацаанд алдаатайгаа ажиллаж байдаг байна.тиймээс засахад хэцүүхэн байдаг.

“Дэлхий дээрх бүх программерууд аз жаргалтай, хөгжилтэй аргаар үр бүтээлтэй код бичээсэй гэж хүсэж байна. Энэ нь л рүби хэлийн гол зорилго” хэмээн тэрээр 2008 оны Google Talk-д хэлж байжээ.

Leave a Reply