RDF triplestore нь объектуудын сүлжээ болон бий болсон холбоо хамаарлуудаас дүгнэлт ашиглан шинэ мэдээллүүдийг гаргаж ирдэг граф өгөгдлийн сангийн нэг төрөл юм. Энэхүү өгөгдлийн сан нь олон төрлийн өгөгдлийг холбох боломжийг олгодог уян хатан, динамик байдалтай ба асар том мэдлэгийн графуудыг бүтээхэд текст анализаар баяжуулан утга агуулгатайгаар хайх боломжийг олгодог.
RDF нь Resource Description Framework үгийн товчлол ба W3C-гийн стандарчлагдсан веб дээр өгөгдлийг солилцох, нийтлэх нэг хэлбэр болно.
Граф өгөгдлийн сан байснаар бодит үнэн мэдээллүүдээр холбогдсон мэдээллүүдийг хадгалах боломж үүсч байгаа юм. Энэ нь RDF triplestores-ийг өндөр зэрэглэлийн холбоо хамааралтай өгөгдлүүдийг удирдах боломжийг олгодог байна. Тус өгөгдлийн сан нь өмнөн хэлсэнчлэн илүү уян хатан байхаас гадна хамаарлын(relational) өгөгдийн сангаас илүү бага зардалтай байдаг байх нь.
RDF өгөгдийн санг өөрөөр семантик өгөгдлийн сан гэж нэрлэх нь байдаг ба өндөр хүчин чадал шаардсан семантик асуулгуудыг(query) зохицуулах боломжуудыг олгож байдаг.
Бусад төрлийн граф өгөгдлийн сангуудаас ялгарах зүйл нь RDF triplestore нь онтологи гэж нэрлэгдэх модулын схемуудыг дэмждэг(support) байна.
RDF triplestore дахь өгөгдлүүд нь тусдаа 3 холбогдсон өгөгдлүүд хэлбэрээр хадгалагддаг учраас triplestore гэж нэрлэсэн байна.
Энэхүү 3 өгөгдлүүд хоорондоо эзэн бие(subject) – үйл үг(predicate) – тусагдахуун(subject) гэсэн байдлаар холбогддог. Жишээ нь: ‘Joe sells books’.
Энэ өгүүлбэрийн эзэн бие нь Joe, тусагдахуун нь books болж байгаа ба ‘sells’ predicate нь эзэн бие тусагдахуунаа холбож өгч байна.
RDF triplestore форматын гол концепц нь URI буюу Universal Resources Identifier байдаг ба энэ нь вебд ашиглагдах нэг глобал тодорхойлох систем нь болдог байна.