fbpx

Кодоо бичихээс өмнө бид хэрхэн үр дүндээ хүрэхээ бодох хэрэгтэй.

  1. Банкууд хэрхэн эргэн төлөх дүнг хэрхэн тооцоолдог томьёог мэдэх
  2. Хэрэглэгчээс мэдээллийг нь авах хэсэг
  3. Тооцоолох хэсэг
  4. Хэрэглэгчдэд үр дүнг харуулах хэсэг

За эхэлцгээе.

Монгол банкнаас баталсан А-203 Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын дагуу бид зээлийн тооцооллыг бодох юм. Банкнууд зээлийг тооцохдоо Fixed-Rate Payment буюу тэнцүү төлбөрийн аргачлалыг ашиглан боддог байна.

Үүнийг богино бичиглэлээр бичвэл:

Total Payment = Monthly Payment * 12= Principle / Coefficient * 12

Томьёогоор илэрхийлвэл:

TP = MP * 12= P / C * 12= P / (((1 + R / 100 / 12)T) – 1) / (R / 100 / 12 * (1 + R / 100 / 12)T) * 12

Үүнд:

TP – Нийт төлөх дүн
MP- Сард төлөх дүн
P – Зээлийн дүн
C – Коэффициент
R – Хүү(Rate)
T – Төлж дуусгах хугацаа(Tenure)
R/100/12 – Сарын хүү

Хэрэглэгчээс мэдээлэл авах хэсэг:

Тооцоолох хэсэг:

Бидний тооцоолсон үр дүн нь Хаан банкны тооцоолсон үр дүнтэй адилхан байна. Одоо бидэнд нийт дүнг тооцоолох мөн хэрэглэгчдэд илүү ойлгомжтой байдлаар харуулах үлдлээ. Сарын хүүг тооцохдоо яагаад 100 хуваагаад дахин 12-т хувааж байгаа вэ гэхээр жилийн хүү 15% ба үүнийг бид хувиар биш тоогоор илэрхийлэхдээ 100-д хувааж (0.15) өгөх хэрэгтэй юм. Түүний дараа жилд байгаа нийт сард хувааж сарын хүүг олох юм.

Хэрэглэгчдэд үр дүнг харуулах хэсэг:

Ингээд бидний код бэлэн боллоо. Цаашдаа сонирхолтой амьдралд ойрхон хэрэгжүүлэлтүүдийг хийгээд явах тул ойрхон байгаарай.😉

Leave a Reply