Танд энэхүү нийтлэлийг унших өглөө, өдөр, оройн мэнд хүргэе. 25 гаруй жилийн турш хөгжлүүлэгчдийн хувьд хамгийн түгээмэл ашиглагдаж буй PHP хэлний амжилтын нууц юу вэ?
Stack Overflow-ийн нийтэлсэн тайлангаар PHP нь 2017 онд 5-р байрнаас 2020 онд 8-р байранд орж, хамгийн алдартай програмчлалын хэлнүүдийн зэрэглэлээс доошилсон нь үнэн. Гэсэн хэдий ч PHP нь WordPress, Facebook зэрэг томоохон платформуудыг дэмждэг бүх вэбсайтуудын бараг 80% хувьд нь ашиглагдсаар байна.
PHP яагаад ийм өргөн хэрэглэгддэг хэвээр байна вэ?
PHP (Hypertext Preprocessor) нь динамик, интерактив вэбсайтуудыг хөгжүүлэхэд ашиглаж болох ерөнхий зориулалтын скрипт хэл гэдгээрээ алдартай. Энэ нь HTML-д суулгаж болох сервер талын анхны хэлнүүдийн нэг байсан бөгөөд өгөгдөлд гадны файлуудыг дуудах шаардлагагүйгээр вэб хуудсанд функц нэмэхэд хялбар болгосон. Түүний хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж байнгын шинэчлэлтүүд (8.0 хувилбар нь 2020 оны 11-р сард гарсан) нэмэлт боломжуудыг нээж өгсөн.
<!DOCTYPE html>
<html>
<head>
<title>Example</title>
</head>
<body>
<!--?php
echo "Hi, I'm a PHP script!";
?-->
</body>д
</html>
Хэдийгээр өнөө үед энэ хэлний хэрэглээ буурсан ч вэб хөгжүүлэлтэд яагаад ийм чухал байдгийг тайлбарлъя.
Сурах, ашиглахад хялбар: РНР ийм түгээмэл болсон гол шалтгаануудын нэг нь вэб хөгжүүлэлтийн талаар өргөн мэдлэг, туршлагагүй байсан ч ихэнх хүмүүс харьцангуй богино хугацаанд нэг PHP файлтай вэб хуудас үүсгэж чаддаг. Синтакс нь энгийн бөгөөд командын функцуудыг сурахад хялбар байдаг тул PHP-гийн хувьд ямарваа нэгэн асуудлууд нь бусад олон хэлтэй харьцуулахад бага байдаг.
Open source (мөн үнэ төлбөргүй!): Үнэ төлбөргүй суулгах боломжтой. Мөн Laravel, Symfony зэрэг олон төрлийн РНР фреймворкууд өндөр хандалттай мөн вэб хөгжүүлэлтийн хувьд маш хэмнэлттэй ажиллахад тусалдаг тул компаниуд төслүүддээ ашиглахад таатай.
Олон талт: PHP-ийн гол давуу талуудын нэг нь платформоос хамааралгүй бөгөөд Mac OS, Windows, Linux дээр ашиглах боломжтой бөгөөд ихэнх вэб хөтчүүдийг дэмждэг. Бүх томоохон вэб серверүүд дээр ажилладаг тул өөр өөр систем, платформ дээр хамгийн бага нэмэлт зардлаар ашиглахад хялбар болгодог.
PHP хэрэглэгчдийн бүлгэм маш хүчтэй: Өргөн хэрэглэгддэг скрипт хэл болох PHP нь одоо үүнийг дэмжих томоохон, үнэнч олон нийтийн баазтай болсон. Шинэ PHP хөгжүүлэгчдэд туслах олон тооны заавар, түгээмэл асуулт хариултууд, зөвлөмжүүд, тогтмол шинэчлэлтүүдээр өргөжин тэлсээр байна.
Хурдан ажиллагаа болон аюулгүй байдал: Байгууллага бүр вэбсайт эсвэл програмаа хурдан бөгөөд аюулгүй байлгахыг хүсдэг. PHP нь өөрийн санах ойг ашигладаг бөгөөд хурдаараа ялгарч чаддаг, ялангуяа шинэ хувилбаруудыг ашиглах үед. PHP-гийн аюулгүй байдлын талаар асуултууд гарч ирэх боловч угаасаа бусад програмчлалын хэлнүүдээс илүү аюулгүй гэдгийг анхаарах нь чухал юм. Нэг чухал давуу тал нь өргөн хэрэглээ, хүчтэй community-гийн ачаар эмзэг байдлыг засах, кибер халдлагаас хамгаалахад туслах олон хэрэгсэл, framework байдаг.
Өгөгдлийн сантай холбогдсон: PHP нь бараг бүх төрлийн өгөгдлийн сантай шууд холбогдож чаддаг. Хөгжүүлэгчдэд аль өгөгдлийн сангаа сонгох эрх чөлөөг өгдөг гэхэд хилсдэхгүй.
Үүнийг туршиж үзсэн: Бүтэн зууны дөвөрний нэгд оршин тогтсон болохоор бараг бүх орчинд ашиглагдсан. Энэ бүх хугацаанд алдаануудыг засч хэрэглэгчдэд илүү тухтай байдал илүү найдвартай, үр ашигтай, үр дүнu бий болгоход тусалсан олон framework цаг хугацааны явцад хөгжүүлэгдсэн.
Олон тооны хуучин кодууд байдаг: PHP-г олон томоохон платформууд ашигладаг хэмээн дээр дурдсан билээ. Бүх зүйлийг өөр хэлээр дахин бичихээс илүүтэй тухайн хэлээр нь шинэчлэлт хийх нь илүү хялбар байдаг. Зарим junior хөгжүүлэгчид өөр хэлийг илүүд үздэг байсан ч PHP-г ашиглах ёстойг сануулдаг. Энэхүү удамшлын нөлөө нь танай байгууллагад PHP хөгжүүлэгч олох нь тийм хүндхэн биш гэсэн үг.
Нийтлэл бичсэн: Б. Сайнбаяр