Alex гэгддэг залуу нуруу нугасны гэмтэл авч, тэрээ гар хөлөө хянах чадваргүй болсон байна. Өнгөрсөн сард Алекс тархиндаа чип суулгуулах хагалгаанд орсон бөгөөд үр дүн нь аль хэдийнээ шуугиан тарьсан байна.
Neuralink-ийн мэдээлснээр энэхүү дэвшилтэт технологи нь “quadriplegia” гэх мэт бие махбодийн хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст компьютерийн удирдлагатай төхөөрөмжүүдийг бодлоороо ажиллуулах боломжтой болсноор бусдын тусламжгүйгээр өөрт хэрэгтэй зүйлсээ хийх боломжийг нээх юм.
Тархиндаа чип суулгаснаас хойш Alex зөөврийн компьютер дээрх сумыг(cursor) алсаас удирдах боломжтой болсон нь дижитал орчинтой харилцах шинэ боломжуудыг нээж өгчээ.
Тархины чипний тоглоом тоглох чадвар нь сайжирсан байна.
Алексийн Neuralink чип нь Counter-Strike 2 тоглох чадвар нь түүний өмнөх тохиргоотой харьцуулахад мэдэгдэхүйц сайжирч байгааг харуулсан байна. Тархины чип хийхээс өмнө Алекс “QuadStick ” хэмээх амаар удирддаг хянагч ашигладаг байсан бөгөөд энэ нь түүний тоглоомын явцыг нэг дор зэвсгээ хөдөлгөх эсвэл чиглүүлэхээр хязгаарладаг байсан – хэзээ ч нэгэн зэрэг биш.
Neuralink чипний тусламжтайгаар Алекс нэгэн зэрэг онилж, хөдөлж чадахаар болсон байна.
Алексийн тоглоомын явцыг харуулсан видеог доор харуулсан бөгөөд тэрээр өөрийн тоглоомын орчинд хялбар хөдөлж, түүний тоглоомын туршлага ихээхэн сайжирсныг онцолсон байна.
Алекс тоглоом тоглохоос гадна чипийн бусад хэрэглээг судалсан байна. Тэрээр үүнийг CAD програм хангамжид 3D загвар боловсруулахад ашигласан бөгөөд тэр дундаа Neuralink чипийнхээ цахилгаан цэнэглэгчийг 3D-ээр хэвлэсэн байна. Энэ нь тархины чип нь зөвхөн тоглоом тоглох бус олон төрлийн дижитал болон бүтээлч ажлуудад тусалж болохыг харуулж байна.
Эх сурвалж:
InterestingEngineering