fbpx

Native, hybrid, and cross-platform аппликэйшн хөгжүүлэлт нь гар утасны програм бүтээх гурван өөр арга юм. Арга тус бүр өөрийн гэсэн давуу тал, анхаарах зүйлтэй бөгөөд тэдгээрийн хоорондох сонголт нь төслийн хэрэгцээ шаардлага, зорилтот хэрэглэгчид, хөгжүүлэх хугацаа, төсөв зэрэг олон янзын хүчин зүйлээс хамаардаг. Тиймээс эдгээр гурван аргын тухай ярилцацгаая.

Native апп хөгжүүлэлт:

Native апп хөгжүүлэлт нь олон төрлийн программын хэл(Swift/Objective-C for iOS, Java/Kotlin for Android) ашиглан iOS эсвэл Андройд гэх мэт тодорхой нэг үйлдлийн системд зориулан аппликэйшнийг бүтээх үйл явч хамардаг.

Native апп нь платформын хүрээнд шаардлагатай хэмжээнд нийцсэн онцлог шинж чанар болон функцүүдийг ашиглах, хэрэглэгчдийн ашиглалт болоод хамгийн шилдэг гэсэн гүйцэтгэлийг хангаж өгдөг.

Тодорхой платформ дээр байгаа бүх native API, техник хангамжийн чадвар, UI бүрэлдэхүүн хэсгүүдийг ашиглах боломжтой байдаг хэдий ч олон өөр платформд(үйлдлийн системд) зориулан програмуудыг хөгжүүлэхэд тусдаа кодны хэв загвар, тусгай хөгжүүлэлтийн баг шаардлагатай байдаг. Жишээ нь: Та нэг апп хөгжүүлж байна гэж үзвэл Iphone болон Samsung дээр өөр өөр программын хэл ашиглах, тусдаа орчин бүрдүүлэх хэрэгтэй болох юм.

Cross-Platform апп хөгжүүлэлт:

Cross-platform програм хөгжүүлэлт нь хөгжүүлэгчид зөвхөн нэг л удаа код бичээд олон өөр платформууд дээр ашиглах боломжийг багаж болдог байна.

Эдгээр framework(Xamarin, Flutter, or React Native)-ууд нь Андроид болон iOS үйлдлийн системүүд дээр хоёулан дээр нь ажиллах апп хөгжүүлэлтийг бий болгодог нь гайхалтай.

Cross-platform программууд нь хөгжүүлэлтийн хурд болон өндөр гүйцэтгэлийн түвшин хооронд сайн тэнцвэрийг бий болгохоос гадна платформд хамаарах өргөн хүрээний онцлогуудыг ашиглах боломжтой байдаг ч тэдгээр нь нарийн төвөгтэй эсвэл платформд хамаарах тодорхой функцуудтай ажиллахад хязгаарлалттай тулгарах саад үүсэх магадлалтай байдаг.

Hybrid апп хөгжүүлэлт:

Hybrid программ хөгжүүлэлт нь вэб технологиудыг (HTML, CSS, JavaScript)  хослуулан cross-platform программуудыг бий болгодог.

Apache Cordova (өмнөн хувилбар нь PhoneGap) эсвэл React Native гэх мэт frameworks-ууд нь ганцхан кодны эх сурвалж ашиглаад олон өөр платформууд дээр апп хөгжүүлэх боломжийг хөгжүүлэгчдэд олгодог.

Hybrid хөгжүүлэлт нь native-ийг бодвол хурдан бөгөөд илүү амархан хөгжүүлэх боломжтой хэдий ч түүнтэй дүйцэхүйц өндөр түвшний гүйцэтгэл болоод бүх төхөөрөмжтэй интеграцлах онцлох шинж чанаруудыг хангаж чаддаггүй байна.

Leave a Reply