Arduino Integrated Development Environment (IDE) буюу Ардиуно нэгдсэн программ хөгжүүлэх орчин нь Arduino платформ дээр байх байдаг бөгөөд бид өнөөдрийн хичээлээр Arduino платформыг өөрийн компьютерт суулган үүнийг хэрхэн ашиглах талаар дэлгэрэнгүй үзэх болно.
Ардиуно платформыг компьютерт суулгах үйл явц нь нь тухайн компьютерийн үйлдлийн системээс хамааран өөр өөр байдаг бөгөөд доор харуулсан дэс дарааллын дагуу ардиуно платформыг суулгана.
Энэ бол Ардиуно платформын сүүлийн хувилбар бөгөөд хэрвээ энэхүү хувилбар нь дахин шинчлэгдсэн байвал та дээрх холбоосоор дахин орж шинэчлэх боломжтой.
Хэрвээ таны компьютер Windows үйлдлийн системтэй бол та Windows гэсэн сонголтыг сонгон орох хэрэгтэй бөгөөд үүний дараах цонх гарч ирэх болно.
Энэхүү хэсгээс JUST DOWNLOAD гэсэн хэсгийг сонгох бөгөөд ингэсэнээр таны компьютерт Ардиуно платформ татагдах болно. Одоо таны компьютерийн үйлдлийн системээс хамааран суулгах үйл явц нь өөр учираас Window/Mac/Linux гэсэн үйлдлийн системүүд дээр хэрхэн суулгах талаар тус тусад нь тайлбарлъя!
Өөрийн компьютерт татаж авсан EXE өргөлтэй файлыг нээх хэрэгтэй бөгөөх үүний дараа танд дараах цонх нээгдэж харагдана.
I AGREE сонголтыг сонгох хэрэгтэй.
NEXT товчлуурыг дарах.
INSTALL дээр дараарай. Ингээд таны компьютерт суулгах үйл явц нь эхэлж байна.
Энэхүү цонх нь ардиуно плаформын суулгаж байгаа үйл явцыг танд харуулна.
Суулгах үйл явц дуусахтай зэрэгцэн танд дараах цонх харагдах бөгөөд INSTALL гэсэн сонголтыг сонгох хэрэгтэй. Энэ нь Arduino USB driver бөгөөд үүний тусламжтайгаар платформ маань Ардиуно микрокомпьютертэй холбогдох боломжтой болдог. Ингээд бидний платформ бэлэн боллоо. Таны дэлгэц дээр Arduino shortcut гарч ирсэн байх болно.
Одоо бид компьютерийнхоо Device manager-т хандах хэрэгэтэй.
Та өөрийн компьютертоо татаж авсан ZIP өргөтгөлтэй файлыг задлаад Arduino. app дээр давхар товшиход ардиуно платформруу орох болно. Хэрвээ таны компьютерт Java runtime library суугаагүй байвал танд үүнийг суулгахыг санал болгох бөгөөд хэрвээ суулгасан бол та ардиуно платформруугаа шууд нэвтэрч болно.
Таны компьютерийн үйлдлийн систем Linux бол та make install command-г ашиглах хэрэгтэй. Хэрвээ та Ubuntu үйлдлийн системийг ашиглаж байгаа бол та Ubuntu-н програм хангамжийн төвөөс ардиуно платформыг татаж авах хэрэгтэй болно.