Picoding Class
Сургалтаар юу заах вэ?
ТЕЕ education клубээс зохион байгуулж байгаа 12-16 насны хүүхдэд зориулсан програмчлалын суурь ойлголтыг дэлхийд хамгийн түгээмэл хэрэглэгддэг программчлалын хэл болох Python (Пайтон) хэл дээр өгөх юм. Анхлан суралцагчдад хамгийн тохиромжтой энэ хэл нь технологийн ертөнцөд гайхалтай энгийн ойлгомжтой бичиглэл болон олон зүйлийг хийх боломжтойгоороо гайхагддаг. Энэ хэлийг эзэмшсэнээр, видео тоглоом, аппликэйшн, вебсайт бүтээх, программ хангамж зохиох, Big Data буюу их өгөгдөлтэй ажиллах, АI буюу хиймэл оюун ухаан хөгжүүлэх боломжтой бөгөөд энэ зорилгоор Google, Facebook, Instagram, Netflix гэх мэт томоохон компаниуд ашигладаг билээ.
Дэлхийд “процедур” ба “обьект хандалтад” гэсэн программчлалын 2 том аргыг өргөн хэрэглэдэг. Энэ хоёр аргыг бүрэн сурснаар программчлалын орчин үеийн аргачлалыг 100% мэддэг болно гэсэн үг. Манай Picoding сургалтыг төгссөнөөр, процедурт аргачлалыг 80 орчим хувьтай мэддэг болох ба товчхондоо ямар ч өндөр төвшний программыг уншаад ойлгох хэмжээний ур чадвартай болно.
Программчлалын хичээл
Уг хичээлээр хүүхдүүд адармаатай, хэцүү, ойлгомжгүй асуудлуудыг задалж, жижиглэн энгийн болгож мөн анализ хийж, улмаар асуудлыг шийдэх алхамуудаа программчилж сурна.
Яагаад манай сургалтыг сонгох ёстой вэ?
Өрсөлдөөнт асуулт хариултын тоглоомууд
Хичээл багш үргэлж ярьдаг уламжлалт байдлаар бус сурагчдад сонирхолтой хэлбэрээр явагддаг. Жишээ нь өрсөлдөөнт тоглоомууд сурагчдын анхаарлыг төвлөрүүлэхээс гадна өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, тухайн сэдвийн хүрээн дэх мэдлэгийг бататгахад тусладаг.
Багш сурагчийн харьцаа 6:1
Анхлан суралцагчдад багшийн тусламж алхам тутамд хэрэгцээтэй болдог учир нэг багш цөөн сурагчтай ажилласнаар сурагч бүрт хангалттай хэмжээнд тусалж чаддаг. Ингэснээр сурагчдад тулгарсан асуудал, бэрхшээлийг тэр дор нь шийдэх боломжтой.
Тоглоом бүтээж сурах бодит даалгаварууд
Анхлан суралцагчдын шантрах нэг том шалтгаан нь хичээл хангалттай сонирхолтой санагдахгүй байх явдал юм. Бид хүүхдүүдийн сайн мэддэг flappy bird гэх мэт тоглоомуудыг бүтээх замаар сурагчдын хичээлд хандах сонирхлыг нэмэгдүүлдэг. Мөн хүүхдүүдийн санаачилсан шинэ тоглоомын санаануудыг бодит болгоход тусладаг.
Ямар ур чадвартай болох вэ?
Үндсэн ур чадвар
- Python программын хэлний анхан шатанд хэрхэн хэрэглэхийг заана
- Flappy bird тоглоомыг бүтээж сурна
- Програм бичих
- Олон давтагдах үйлдлийг хялбарчлах жижиг програм бичих
- Нөхцөл байдалд тулгуурлан шийдвэр гаргах жижиг програм бичих
- Бусдын хийсэн кодыг ашиглаж сурах
- Бэлэн зургуудыг ашиглан хөдөлгөөнд оруулж, анимэйшн хийх
- Программын суурь ойлголтуудын нэг болох өгөгдлийн төрлийг ойлгож, ялгаж сурна. Дээд төвшний бүх хэл өгөгдлийн төрлүүдтэй байдаг.
- 2D тоглоом хийх
- 2D анимэйшн хийх
Дагалдах ур чадвар
- Адармаатай, ярвигтай асуудлыг шийдвэрлэх
- Системтэйгээр сэтгэх
- Алгоритмыг ойлгох
- Абстрактчилал буюу хийсвэр сэтгэлгээгээ хөгжүүлэх
- Криэтив сэтгэлгээгээ хөгжүүлэх
Юу хийж чаддаг болох вэ?
Жижиг хэмжээний програм бичих, хэрэглэгчийн мэдээллийг боловсруулах, оньсого таах програм зохиох, бодлого бодох, хүнтэй ярилцдаг чатбот хөгжүүлж чаддаг болно. Мөн компьютерийн энгийн програм зохиох, компьютерийн бичил электрон төхөөрөмж кодчилох, роботын код бичих ур чадварын суурь тавигдана.
СУРГАЛТЫН ТӨЛБӨРТ ЮУ БАГТСАН БЭ?
- 32 цагийн танхимын сургалт
- 32 цагийн үнэгүй давтлага: Багш 7 хоногт 2 удаа 4 цагийн үнэгүй давтлага өгдөг. Ингэснээр, сурагчид ангид ойлгоогүй эсвэл гүнзгийрүүлэн судлах зүйлээ асууж, хоцрогдолгүй суралцах боломжтой.
- Насан туршийн онлайн хичээл үзэх эрх: Танхимын сургалт дээр хүүхдүүд тэмдэглэл хөтлөхгүй байх нь анхаарлаа 100% хичээлдээ төвлөрүүлэхэд тустай байдаг. Учир нь хүн анхаарал өндөр шаардсан хоёр зүйлийг зэрэг хийж чаддаггүй учир тэмдэглэл хөтлөх явцдаа хичээлийн агуулгаас хоцрох, алгасах, анхаарахгүй байх гэх мэт сөрөг нөлөөлөлтэй байдаг. Тиймээс онлайн хичээлийг танхимын хичээлтэй хослуулснаар хүүхдүүд тэмдэглэл хөтлөхгүйгээр хичээлдээ оролцох боломжтой. Мөн зөвхөн манай клубын сурагчид онлайн хичээлийг хэдийд ч, хүссэн үедээ дахин давтах үзэх боломжтой насан туршийн эрхтэй байдаг нь хэрэгцээт мэдлэг үргэлж гарын дор байлгаж, бататгах болно.
- 1 удаагийн ганцаарчилсан давтлагын эрх: Багшаас 100% анхаарал хандуулах хэрэгцээ зарим хүүхдүүдэд гардаг. Энэ үед хүүхдүүд ганцаарчилсан давтлага авснаар багштайгаа маш өндөр үр бүтээлтэй хамтран ажиллаж, суралцаж хоцрогдол нөхөн болон мэдлэгээ баталгаажуулах боломжтой болдог.
-
Програмчлалын суурь ойлголтууд цахим ном
-
Сургалтанд бэлдэх сэтгэл зүйл дасгалын цахим ном
- Дараагийн ангид суухад 5% хөнгөлөлт
-
Үргэлж шинэчлэгдэн сайжруулагдах онлайн дасгалуудыг ажиллах насан туршийн эрх:Хичээл дээр үзсэн мэдлэгээ бататган онлайнаар сонирхолтой тест бөглөж, уралдаанд оролцсоноор сурагчид үзсэн хичээлээ мартахгүй байж, сурсан мэдлэгээ олон зүйл дээр туршиж, асуудал шийдвэрлэх боломжтой. Сурагч сургалтаа төгссөний дараа ч гэсэн дасгалуудыг ажиллах боломжтой бөгөөд дасгал, уралдаанууд үргэлж шинэчилэгдэж байх болно.
Хайлт
Категори
Категори
- 1 минутын уншлага (282)
- 2 минутын уншлага (135)
- Богино прожектууд (9)
- боловсрол (75)
- Зөвлөгөө (21)
- Зөвлөгөө (60)
- Код (35)
- Хөндлөнгийн (14)