fbpx

Энэхүү нийтлэлээр Javascript-ийн ES5-аас ES2023 хүртэлх хувьслын түүх буюу өдийг хүртэл гарсан хувилбаруудыг тодорхой хэмжээнд мэддэг болцгооё.

Анхны загвар буюу ES5 нь анх 2009 онд нээлтээ хийж байсан ба орчин үеийн javascript-ийн үндэс болсон асуудал шийдвэрлэх онцгой онцлогтойгоор гарч ирсэн.

Функцийн хэрэглээ:

Функц зарлалт нь функцийг илүү уян хатан амраар зарлах боломжтой болгож өгсөн.

Массивын арга:

ES5 нь орчин үед өргөн хэрэглэгдэж байгаа map, filter, reduce зэрэг хэд хэдэн массивын аргыг танилцуулж байсан.

ES6 нь мөн ECMAScript 2015 гэх нэршлээр нь хүмүүс мэддэг ба олон шинэлэг онцлог нэмэгдэж илүү хүчтэй, эмх цэгцтэйгээр гарч ирж байсан.

Суман функц:

Суман функц нь илүү хялбар бичиглэлийг дэмжиж өгдөг болсон.

Хувьсагч зарлах:

Блокон хувьсагчид зориулан let болон const зарлах бичиглэлийг танилцуулсан.

ES7 нь орчин үеийн Javascript-ийн нээлтийг хийсэн байдаг.

Async/Await:

ES7 нь async болон await-ийг нэмж өгсөн.

Array includes:

Includes аргыг ашиглан массив доторх элементийг хайх нь илүү хялбар болгож өгсөн.

ES8:

ES8 нь мөн ECMAScript 2017 гэх нэршлээрээ танигдсан бөгөөд жижиг боловч их нөлөө үзүүлсэн өөрчлөлтүүд орж ирсэн.

ES8 Padding: 

ES8 нь padStart, padEnd гэх аргыг танилцуулсан.

Object Values and Entries:

ES8 нь мөн object удирдахад амар болгож Object.values болон Object.entries-ийг нэмж өгсөн.

ES9: Towards a More Robust JavaScript:

 ES9 нь ECMAScript 2018 гэх нэрээрээ танигдсан бөгөөд Javascript-ийн ашиглах чанарыг сайжруулах зорилгоор танилцуулагдаж байсан.

Async Давталт:

 Es9 нь async давталтыг ашиглан илүү өргөн хүрээнд ашиглах боломжтой болсон.

ES10: Javascript-ийн дараагийн шат

ES10 нь ECMAScript 2019 гэх нэрээр мөн танигдсан бөгөөд зогсолтгүй хөгжиж шинэ онцлогуудыг танилцуулсан.

Нэмэлт Catch Binding:

ES10 нь зарим параметрийг орхихын тулд нэмэлт Catch Binding ашиглах болсон.

ES11- Оновчтой Javascript-ийн хөгжүүлэлт

ES11, мөн ECMAScript 2020 гэх нэрээрээ танигдсан бөгөөд ирээдүйд Javascript-ийн хөгжүүлэлтийг энгийн бөгөөд ахисан төвшинд аваачих онцлогуудыг хөгжүүлэхийг зорьсон.

BigInt: 

ES11 нь томоохон бүхэл тоог үнэн зөв боловсруулахын тулд BigInt өгөгдлийн төрлийг нэвтрүүлсэн.

Ийнхүү явсаар сүүлд 2023 онд ES14 гарсан байдаг байна.

Leave a Reply