HTML гэж юу вэ?
HTML буюу HyperText Markup Language нь ихэнх вэб хуудас болон онлайн программуудыг бүрдүүлдэг компьютерийн хэл юм.Вэб хэрэглэгчдэд элемент, таг, аттрибутуудыг ашиглан хэсэг, догол мөр, холбоос үүсгэх зэргийг бүтэцжүүлэх боломжийг олгодог.
HTML нь маш өргөн хэрэглээтэй байдаг ба тэдгээрээс тодруулбал:
Вэб хөгжүүлэлт. Хөгжүүлэгчид вэб хуудасны элементүүдийг болон вэб хуудасны текст, холбоос, медиа файлуудыг хэрхэн харуулахыг зохион бүтээхдээ HTML кодыг ашигладаг.
Интернет навигаци. HTML нь гипер холбоосыг оруулахад ихээхэн ашиглагддаг тул хэрэглэгчид холбогдох хуудсууд болон вэбсайтуудын хооронд хялбархан шилжиж, холбоос оруулах боломжтой болгодог.
Вэб баримт бичиг. HTML нь Microsoft Word-тэй адил баримт бичгүүдийг цэгцлэх, форматлах боломжийг олгодог.
HTML нь одоо үед албан ёсны вэб стандарт гэж тооцогддог гэдгийг энд тэмдэглэх нь зүйтэй. World Wide Web Consortium (W3C) нь HTML-ийн техникийн үзүүлэлтүүдийг хадгалж, хөгжүүлж, тогтмол шинэчлэлтээр хангадаг.
Энэ нийтлэл нь HTML хэл хэрхэн ажилладаг,уг хэлийг яагаад сурах ёстой болон бусад хэлүүдтэй хэрхэн харилцан ажиллладаг зэрэг үндсэн ойлголтуудыг багтаах болно.
HTML хэрхэн ажилладаг вэ?
Дундаж вэбсайт нь хэд хэдэн өөр өөр HTML хуудас агуулдаг. Жишээлбэл, нүүр хуудас, бидний тухай хуудас, холбоо барих хуудасгэх мэт. Эдгээр нь бүгд тусдаа HTML файлтай байдаг байна.
HTML баримтууд нь .html эсвэл .htm өргөтгөлөөр төгссөн файлууд байдаг. Вэб хөтөч нь HTML файлыг уншиж, агуулгыг нь интернет хэрэглэгчдэд үүнийг үзэх боломжийг олгодог.
Бүх HTML хуудаснууд нь олон тооны элементүүдээс бүрдэх ба элементүүг та вэб хуудыг барих материал гэж ойлгож болох юм.HTML хэлэнд таг нь тухайн элемент хаана эхэлж, хаана дуусахыг вэб хөтөчид зааж өгдөг бол атрибут нь тухайн элементийн шинж чанарыг тодорхойлдог.
Элемент нь үндсэн 3-н хэсгээс тогтох ба тэдгээрийг дурдвал:
- Нээх таг – элемент хаана хүчин төгөлдөр болж эхлэхийг зааж өгөхөд ашигладаг. таг нь нээх, хаах өнцөгт хаалтаар хашигдсан байна. Жишээлбэл <p> , <html>, <label> гэх мэт.
- Агуулга – энэ бол бусад хэрэглэгчдэд харагдах бидний вебийн гаралтын хэсэг юм.
- Хаах таг – нээх тагтай адил боловч элементийн нэрний өмнө налуу зураастай. Жишээлбэл </p>, </html>, </label> гэх мэт.
Эдгээр гурван хэсэг нийлсэнээр бүрэн HTML элементийг үүсгэх болно:
<p>TEE Education HTML lesson.</p>
HTML хэлний давуу талууд
Эхлэгчдэд ээлтэй. HTML хэлний тэмдэг тэмдгэлгээ нь анхлан сулацагчдад ойлгомжтой бөгөөд сурахад хялбар байдаг.
Дэмжлэг. Хэл нь өргөн хэрэглэгддэг, асар их нөөцтэй, ард нь маш том үйл ажилллагаа явуулдаг нийгэмлэг байдаг.
Хүртээмжтэй. HTML нь нээлттэй эх сурвалж бөгөөд бүрэн үнэ төлбөргүй бөгөөд HTML нь бүх вэб хөтчүүд дээр ажилладаг.
Уян хатан. HTML нь PHP болон Node.js зэрэг back-end хэлнүүдэд амархан нэгтгэгддэг.
HTML нь текстийн элементүүдийг нэмэх, агуулгын бүтцийг бий болгоход ашиглагддагыг бид мэдэж авсан. Гэсэн хэдий ч мэргэжлийн, бүрэн хариу үйлдэл үзүүлэх вэбсайт бүтээхэд HTML хангалтгүй байдаг. Тиймээс HTML-д вэбсайтын агуулгын дийлэнх хэсгийг бий болгохын тулд Cascading Style Sheets (CSS) болон JavaScript-ийн тусламж хэрэгтэй юм.
CSS нь дэвсгэр, өнгө, зохион байгуулалт, зай, хөдөлгөөнт дүрс зэрэг хэв маягийг хариуцдаг. Нөгөө талаас, JavaScript нь динамик функцуудыг нэмдэг. Эдгээр гурван хэл нь front-end-г хөгжүүлэх хөгжлийн үндэс юм.
Дээрхээс үзвэл HTML нь дэлхий дахинд өргөн хэрэглээтэй, үргэлж шинэлэгдэж хөгжсөөр ирсэн ба анхлан суралцагчдад ээлтэй хэл гэдэг нь ойлгомжтой байгаа юм.HTML нь загварчлалын хувьд CSS-тэй, функциональ байдлын хувьд JavaScript-тэй хамгийн сайн ажилладаг байна.