fbpx

HDMI нь мэдээлэл эсвэл өгөгдлийг нэг байршлаас нөгөө рүү шилжүүлэхийн тулд шилжилтийг багасгасан дифференциал дохиоллын технологийг(transition-minimized differential signaling technology) ашиглан ажилладаг.

Шилжилтийг багасгасан дифференциал дохиолол (TDMS) нь нэг төхөөрөмжөөс нөгөө төхөөрөмж рүү кабелийн уртын хэмжээтэйгээр дамжуулах явцад өгөгдөл болон мэдээллийн чанарыг алдагдуулахаас хамгаалах техник юм.

Энэ нь ямар утгатай вэ гэхээр илгээгч төхөөрөмж шилжилтийн тоог багасгах замаар дохиог кодлодог. Энэ нь дохионы чанарыг хамгаалж, чанарыг алдагдуулахаас сэргийлэхэд тусалдаг.
Мэдээлэл дамжуулах үед эрчилсэн хос кабелийн нэг нь дохиог өөрөө дамжуулдаг бол нөгөө нь дамжуулж буй дохионы урвуу хуулбарыг дамжуулдаг. Хүлээн авагч төхөөрөмж дээр ирэхэд HDMI нь эдгээр дохионы ялгааг хэмжиж, дохионы алдагдлыг нөхөхөд ашигладаг. Ингэснээр та өндөр чанартай аудио болон визуал зургийг авах боломжтой.

HDMI нь өнөөгийн зах зээл дээрх хамгийн сайн, хамгийн тохиромжтой аудио, видео холболтыг санал болгож буй хэрэгсэл юм.
Энэ нь та гэртээ 1080p бүрэн өндөр нягтралтай видеог үзэх цорын ганц арга зам болж байгаа юм.

Чанартай HDMI кабелийг сонгох бусад шалтгаануудыг дурдвал:
HDMI бол бүх төрлийн тоон дохио дамжуулах кабель юм. Энэ нь өөр өөр бүрэлдэхүүн хэсгүүдийн хооронд дамжуулагдаж буй өгөгдлийг дижитал хэлбэрээр илэрхийлсэн, шахагдаагүй, бүгдийг нь зөөдөг гэсэн үг юм. HDMI нь нарийн төвөгтэй дижиталаас аналог руу шилжүүлэх эсвэл аналогоос дижитал процесст байдаг янз бүрийн боловсруулалтын үе шатанд зургийг төгс дамжуулдаг.

Хоёрдугаарт, HDMI нь нэг кабельтай хамт ирдэг. Энэ нь нэгэн зэрэг найм хүртэлх өндөр нарийвчлалтай аудио суваг бүхий аудио дохионы бүх дижитал дамжуулалтыг хангадаг.
Гуравдугаарт, HDTV болон бусад өндөр нарийвчлалтай төхөөрөмжүүдийн хэрэглээний өсөлт нь үүнийг ихэнх аудио болон видео төхөөрөмжүүдийн стандарт кабель болгосон байна.

Leave a Reply