Дээд түвшний хэл гэж юу вэ?
Програмчлалын түүхийн эхэн үед буюу дөнгөж компьютер, програм зэрэг ойлголтууд танигдаж байх үед доод түвшний програмчлал нь ашиглах боломжтой цорын ганц сонголт байжээ. Тухайн үеийн компьютерууд илүү энгийн бөгөөд ажиллахын тулд шууд зааварчилгаа шаарддаг байсан тул програмистууд кодыг машины хэл (Binary) эсвэл ассемблер хэлээр бичдэг байв. Харин компьютер улам хүчирхэгжиж, өргөн тархах тусам илүү хурдан бөгөөд ойлгомжтой програмчлалын хэл шаардлагатай болсон өнөөдрийн бидний танилцах дээд түвшний програмчлалын хэл юм.
Дээд түвшний программын хэлний гол онцлогууд:
- Хийсвэрлэл (Abstraction): Компьютер хэрхэн ажилладаг талаар нарийн ширийн зүйлийг бодох шаардлагагүй. Энэ нь хэрэглэгчдэд программ хөрвүүлэгч дээр хэрхэн ажиллахаас илүү юу хийх ёстойг анхаарах боломжийг олгодог. Логик дээр анхаарлаа төвлөрүүлэхэд хангалттай.
- Ашиглалт: Дээд түвшний хэлээр бичигдсэн программыг өөр өөр төрлийн компьютер дээр ямар ч өөрчлөлтгүйгээр ажиллуулж болно. Ижил кодыг янз бүрийн төхөөрөмж дээр ашиглах боломжтой гэсэн үг юм.
- Хэрэглэгчдэд ээлтэй байдал: Синтакс нь энгийн бөгөөд үг, тэмдэгтүүдийг агуулсан учраас код уншиж, бичихэд маш хялбар.
Сул тал:
- Дээд түвшний хэлнүүд нь доод түвшний хэлтэй харьцуулахад техник хангамжийн хийсвэрлэлийн түвшин илүү байдаг учраас илүү их боловсруулалт, их санах ой шаардагддаг.
Вэб хөгжүүлэлт, өгөгдлийн шинжилгээ, хиймэл оюун ухаан, шинжлэх ухааны тооцоолол зэрэг төрөл бүрийн ажилд ашигладаг бөгөөд маш энгийн синтакстай байдгаараа онцлог.
Python шиг хялбар биш боловч гар утасны програм хөгжүүлэх болон вэб програмуудад ашиглагддаг.
C++ нь тоглоом хөгжүүлэлт, desktop программууд гэх мэт нарийн төвөгтэй программ хийхэд тохиромжтой, доод болон дээд түвшний аль алинд нь зориулсан feature байдаг онцлогтой.
Вэб хөгжүүлэлтэд ашиглагддаг ба сонирхолтой синтакс болон Rails зэрэг фреймворкүүдээрээ алдартай.
JavaScript нь вэб дизайныг интерактив, динамик болгохын тулд HTML зэрэг хэл дээр ашиглагддаг.
Хайлт
Категори
Категори
- 1 минутын уншлага (308)
- 2 минутын уншлага (150)
- Богино прожектууд (9)
- боловсрол (84)
- Зөвлөгөө (33)
- Зөвлөгөө (65)
- Код (41)
- Хөндлөнгийн (14)