Roblox тоглоом хөгжүүлэлтийн сэтгэл хөдөлгөм ертөнцөд тавтай морил!
Roblox нь дэлхийн хамгийн алдартай тоглоомын платформуудын нэг бөгөөд өөрийн бүтээлч байдал, төсөөллийг хурцлах төгс газар юм. Хэрэв чи тоглоом тоглох дуртай, өөрийн гэсэн тоглоомыг Roblox дээр бүтээхийг хүсдэг өсвөр насны хүүхэд бол зөв газартаа ханджээ.
Энэ сургалтаар скрипт бичих, тоглоомын дизайн, 3D загварчлал зэрэг тоглоом хөгжүүлэх бүх үндсийг сурах болно. Гайхалтай өрнөлөөр дүүрэн адал явдалт тоглоом эсвэл таавар, сорилтоор дүүрэн амар амгалан ертөнцийг бүтэээхийг хүсч байгаа эсэхээс үл хамааран энэхүү сургалт өөрийн мөрөөдлийн тоглоомоо бодит болгоход шаардлагатай бүх хэрэгслийг өгөх болно.
Ирээдүйн карьертаа үнэ цэн нэмэх ур чадваруудыг эзэмшээд зогсохгүй тоглоом тоглох, тоглоом хөгжүүлэх хүсэл эрмэлзлээ хуваалцах өөртэйгөө ижил сонирхолтой бусад өсвөр насныхантай холбогдох боломжтой. Тэгэхээр хүлээх шаардлага байгаа гэж үү? Roblox тоглоом хөгжүүлэлтийн ертөнц рүү хамтдаа шумбаж, санаагаа бодит болгоцгооё!
Энэ сургалтын үеэр шинэ ур чадвараа сорих сонирхолтой төслүүд дээр ажиллах болно. Бидний анхаарах хоёр төсөл бол сонгодог “Floor is Lava” тоглоом болон сэтгэл хөдөлгөм “Zombie Survival” тоглоом юм.
“The Floor is Lava” тоглоомоос тоглогчид янз бүрийн саад бэрхшээлийг даван үсэрч, гүйж лаавын хайлмаг руу унахаас зайлсхийх ёстой хурдан хэмнэлтэй, үйл явдлын өрнөлөөр дүүрэн тоглоомыг хэрхэн бүтээх талаар сурах болно. Та хэцүү сорилт ихтэй тоглоомын түвшнүүдийг хэрхэн бүтээх, өвөрмөц тоглоомын тактикуудыг загварчлах, тоглоомоо амилуулахын тулд скрипт ашиглах талаар суралцах болно.
Zombie Survival тоглоомонд та тоглогчид амьд үлдэхийн тулд зомби сүрэгтэй тулалдах ёстой түгшүүртэй, сэтгэл хөдөлгөм тоглоомыг хэрхэн бүтээх талаар сурах болно. Та зомбинуудыг аль болох даваа сорилт ихтэй болгохын тулд зэвсэг бүтээх, дайснуудыг загварчлах, нарийн төвөгтэй хиймэл оюун ухааныг хэрхэн бүтээх талаар суралцах болно.
Та мөн тоглогчдыг хөгжөөж, нүд салгамгүй татан оролцуулсан орчинг хэрхэн бий болгох талаар сурах болно.
Эдгээр төслүүд нь энэ сургалтыг дүүргэсний дараа бүтээх боломжтой зүйлсийн дөнгөж эхлэл юм. Тиймээс бидэнтэй нэгдэж, гайхалтай тоглоомуудыг хамтдаа бүтээцгээе!
- Lua хэлний анхан шатны мэдлэгтэй болох Үүнд: Шийдвэр гаргалт буюу нөхцөл шалгах үйлдэл, Event, Давталт, Хүснэгттэй ажиллах, Хувьсагч зэрэг багтана.
- Тоглоом бүтээж, өөрийн төсөөлж буй ертөнцөө бий болгох
- Тоглоом бүтээхэд гардаг асуудлууд, тэдгээрийг олж хэрхэн засварлах тухай суралцана.
- Бүтээлч байдлыг нэмэгдүүлэх. Тоглоом хөгжүүлэн гэдэг нь дан ганц код бичих биш бөгөөд хүүхдийг хийсвэрлэн төсөөлөх, шинэ санаа гаргахад тустай юм.
- Цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх
- Математик сэтгэлгээг хөгжүүлнэ. Тоглоом бүтээх нь логик сэтгэлгээг хөгжүүлэхээс гадна, тоглоомыг ажиллуулахын тулд маш сайн аналитик ур чадвар, тооцоолол шаарддаг. Тиймээс тоглоом зохиох нь математикийн ур чадварыг нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Эдгээр ур чадваруудыг эзэмшсэнээр Quiz game, Floor is lava, Zombie Survival зэрэг тоглоомуудыг хийж сурна. Эдгээрийг сурснаар Roblox studio дээр тоглоом бүтээж программын олон функцүүдтэй танилцан хязгааргүй сэтгэх боломжийг таны хүүхдэд олгох юм.