QoS (Quality of Service) буюу үйлчилгээний чанар гэдэг нь сүлжээний замаар дамжиж буй мэдээллийн чанар, найдвартай байдал, хурд зэрэг параметрүүдийг удирдах, сайжруулахад ашиглагддаг ойлголт юм. Энэ нь ихэвчлэн компьютерийн сүлжээ, утасгүй холбоо, интернетийн үйлчилгээ зэрэгт хэрэглэгддэг.
QoS-ийн үндсэн зорилго нь сүлжээний нөөцийг оновчтой хуваарилах, тодорхой төрлийн өгөгдөлд (жишээлбэл, дуу хоолой, видео, дата) илүү давуу эрх олгох замаар мэдээллийг тогтвортой, найдвартай дамжуулах боломжийг хангах юм.
- QoS нь мөн зүйлсийн интернетийг (IoT) дэмжих чухал хүчин зүйл болоод байна.
QoS параметрүүд:
QoS-ийг ойлгохын тулд түүний параметрийн төрлүүдийг ойлгох хэрэгтэй.
Сүлжээний QoS параметрүүд нь:
1.Зурвасын өргөн/Bandwith/
Энэ нь төгсгөлөөс төгсгөлд өгөгдлийн урсгалыг хүргэх сүлжээний замын боломжит буюу өгөгдлийн багтаамж юм. Хэрэглээний янз бүрийн урсгалаар сүлжээнд орж ирсэн битүүд дэс дараалалтайгаар зохицуулагдах ёстой.
2. Саатал
Cүлжээний саатал нь сүлжээгээр дамжуулагдаж байгаа өгөгдлийн багц хүрэх цэгтээ очих хугацаатай хамааралтай. Мөн сүлжээний тархалтын саатал , боловсруулалтын саатал , засварын замчлагч дээр хүлээх саатал зэргээс шалтгаалж үүснэ.
3.Саатлын өөрчлөлт буюу хэлбэлзэл/Jitter/
Энэ нь ихэвчлэн ачаалал ихсэх үед замчлагч дээр байх санах байгууламжаас шалтгаалж их хэмжээгээр үүсч байна. Гэмтлийн улмаас замчлал солиход бага саатал үүсдэг сүлжээний Jitter-ийн хэмжээ нь : хэрэглээний шинж, тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлүүд , төгсгөлөөс төгсгөлд хүрэх замд тааралдах өөр системийн үүсэх саатлын өөрчлөлт зэргээс хамаарах болно.
4. Багцын алдагдал/Packet loss/
Энэ нь сүлжээнд үүссэн хэт ачааллын үр дүнд үүснэ. Мөн нийт дамжуулагдсан багцуудаас хүлээн авсан IP өгөгдлийн багцын эзлэх хувиар тодорхойлогдоно.
QoS хэрхэн ажилладаг вэ?
Байгууллагууд сүлжээгээ ашиглан сүлжээний төгсгөлийн цэгүүдийн хооронд мэдээлэл илгээх үед мэдээлэл эсвэл өгөгдлийг пакет хэлбэрээр форматладаг. Пакет гэдэг нь сүлжээний системээр дамжуулан илгээх зүйлсийг хэрхэн багцалж болох гэх мэт сүлжээгээр дамжуулах мэдээллийг компьютерээр зохион байгуулах арга зам юм.
QoS хэрэгслүүд нь сүлжээн дэх хязгаарлагдмал хэмжээний зурвасын өргөнийг ашиглахын тулд пакетуудыг эрэмбэлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, сүлжээ нь зөвхөн тодорхой хугацаанд маш их хэмжээний мэдээллийг зөөвөрлөх боломжтой. QoS хэрэглүүр нь багцуудыг тухайн тогтсон хугацаанд хамгийн сайн интернетийн үйлчилгээг үзүүлэхийн тулд зурвасын өргөнийг ашиглах боломжийг олгодог.
Жишээлбэл, видео дуудлагатай холбоотой пакетууд нь цахим шуудангийн таталттай холбоотой пакетуудаас давуу эрхтэй байх болно. Учир нь видео дуудлага нь имэйлээс илүү синхрон харилцааны хэлбэр юм . Хэрэв видео чат хийх явцад пакет хаягдсан эсвэл саатсан бол эцсийн хэрэглэгч чат дотор чичиргээ эсвэл хоцрогдолтой байж болзошгүй. Хэрэв пакетууд хаягдсан эсвэл имэйл илгээх явцад хойшлогдвол тэдгээрийг дараа нь илгээх боломжтой бөгөөд эцсийн хэрэглэгч үйлчилгээнд ямар нэгэн саатал гарахгүй.
QoS хэрэгсэл нь пакетуудыг эрэмбэлэхийн тулд пакетийн толгой хэсгийг хардаг. Пакетийн толгой хэсэг нь тухайн багцад юу агуулагдаж байгаа, энэ нь хаашаа явж байгаа (түүний очих газрын IP хаяг) болон юунд ашиглагдахыг тухайн хэрэгсэл болон сүлжээний бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд хэлж өгдөг мэдээллийн хэсэг юм.
QoS нь багцын толгой хэсгийг уншиж, багцыг видео урсгалтай холбоотой эсэхийг тодорхойлж, цаг хугацаа багатай пакетуудаас давуу эрх олгох боломжтой. Пакетийн толгойг физик багц дээрх буцах хаяг гэж ойлгож болно.
QoS-ийн технологиуд:
DiffServ (Differentiated Services): Энэ систем нь сүлжээг замчлах явцад video stream-н чанарыг тодорхойлж, ангилах боломжийг олгодог.
IntServ (Integrated Services): Энэ нь тодорхой хэрэглэгчийн шаардлагыг хангах зорилгоор хэрэглэх өндөр чанарын урсгалыг санал болгодог.
MPLS (Multi-Protocol Label Switching): Энэ технологи нь багцын урсгалын чанарыг сайжруулах зорилготой. MPLS нь маршрутчилж буй өгөгдлүүдэд хаяг өгч, тэдгээрийг илүү хурдан дамжуулах боломжийг олгодог.
Хайлт
Категори
Категори
- 1 минутын уншлага (280)
- 2 минутын уншлага (135)
- Богино прожектууд (9)
- боловсрол (75)
- Зөвлөгөө (21)
- Зөвлөгөө (60)
- Код (35)
- Хөндлөнгийн (14)