fbpx

Express.js нь Node.js-д зориулсан алдартай вэб програмын frame юм. Энэ нь хэрэглэхэд хялбар, уян хатан бөгөөд хөгжүүлэгчдэд вэб аппликейшн болон API (Application Programming Interfaces) хялбархан бүтээхэд тусалдаг. Экспрессийг вэб сайт эсвэл онлайн үйлчилгээг бий болгох үйл явцыг хөнгөвчлөх хэрэгсэл юм.

Express.js гэж юу вэ?

Express.js нь Node.js-тэй ажиллах, ялангуяа вэб програмууд болон API-уудыг бүтээхэд илүү хурдан, хялбар болгоход зориулагдсан хөнгөн бүтэц юм.
Энэ нь чиглүүлэлт хийх, HTTP хүсэлтийг зохицуулах, хүсэлт, хариултыг боловсруулах нэмэлт функц зэрэг зүйлсийг удирдах хялбар аргыг санал болгодог тул хөгжүүлэгчид өргөнөөр ашигладаг.

Express.js-ийн үндсэн шинж чанарууд

  • Express нь дараах гол онцлогтой:
  • Замчлал: Янз бүрийн вэб хуудас болон API цэгүүдийг үүсгэх боломжийг олгодог. Жишээ нь, “/home” эсвэл “/about” хаягаар хандах замуудыг тодорхойлох боломжтой.
  • Middleware: Middleware функцууд нь нэмэлт боломжуудыг оруулж өгөх ба хүсэлт, хариулт, алдааны удирдлага зэрэг үйлдлүүдийг хийдэг.
  • Хялбар байдал: Express нь сервер үүсгэх, замчлах болон хүсэлтүүдийг хүлээн авах, хариу илгээхэд хялбархан байдаг.
  • Загварчлах систем дэмжих: EJS, Pug зэрэг загварчлах системүүдийг дэмждэг тул динамик HTML агуулгыг үзүүлэхэд тохиромжтой.

Express.js-ийг тохируулах

Express.js суулгах:

Эхлээд Node.js суулгасан байх хэрэгтэй.
Өөрийн хийж байгаа project дээрээ суулгахын тулд npm install express кома
Үндсэн сервер үүсгэх:

Файл (жишээ нь, app.js) үүсгэж, энгийн сервер тохируулахын тулд кодыг бичнэ.

Энэхүү код нь 3000 гэсэн портон дээрээс нүүр хуудас руу очих үед “Hello World!” гэсэн мессежийг явуулж

Серверийг ажилуулах:

  • Серверийг асаахдаа дараах коммандыг бичнэ node app.js.
  • Ямар нэгэн веб хөтөчөө нээн дараах local host руу хандана. http://localhost:3000

Express.js дэх Middleware ойлголт

Middleware нь хүсэлтүүдийг сервер дээр ирэхээс өмнө дамждаг шат гэж ойлгож болно. Middleware-ийг дараах байдлаар ашиглаж болно:

  • Хүсэлт бүртгэлийн бичиглэл: Хүсэлтүүдийг бүртгэн тэмдэглэх.
  • Өгөгдөл боловсруулалт: Хэрэглэгчийн өгөгдлийг JSON форматаар боловсруулах.
  • Алдааны удирдлага: Алдаа үүссэн тохиолдолд барьж аван хэрэглэгчдэд найрсаг мэдэгдэл өгөх.

Энгийн middleware нэмэх жишээ:

Express ашиглан энгийн API үүсгэх

Express-ийн хамгийн түгээмэл хэрэглээ нь API үүсгэх юм. API нь бусад аппликейшнүүдтэй мэдээлэл солилцох боломжийг олгодог.

API үүсгэхийн тулд тодорхой замууд болон аргуудыг ашиглана:

Энэ жишээнээс:

  • GET /api/users нь хэрэглэгчдийн жагсаалтыг гаргаж өгдөг.
  • POST /api/users нь шинэ хэрэглэгч үүсгэхэд ашиглагддаг.

Алдааны удирдлага

Алдаа гарах үед Express нь аппликейшн унтрахгүй байхад тусалдаг. Алдааны удирдлагын middleware-ийг дараах байдлаар үүсгэж болно:

Энэ функц нь бүх алдааг барьж, хэрэглэгчид хариу илгээнэ.

Дүгнэлт

Express.js нь Node.js-д тулгуурласан вэб програм болон API бүтээхэд тохиромжтой, эхлэгчдэд хялбар, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцүүлэн өргөтгөх боломжтой хүчирхэг хүрээ юм. Хэрэглэгчдийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэлт хийхэд Express нь замчлал, middleware болон API үүсгэхэд тусалдаг тул вэб хөгжүүлэлтийн тал дээр анхан шатнаас мэргэжлийн төвшинд хүрэхэд тустай.

Express.js-г ашиглан жижиг вэбсайт эсвэл томоохон хэмжээний систем үүсгэх боломжтой.

HAPPY HACKING!😊

Leave a Reply