fbpx

Dodo Pizza болон Дубайн сүлжээ рестароны хоолны меню хөгжүүлэлтийг хариуцсан Spartak Arutyunyan нь сүүлийн үед эрэлттэй байгаа хиймэл оюун болох ChatGPT-ээс Дубайд тохирох хамгийн шилдэг пиззаны жорыг асуусан байна.

Зураг№1

Хиймэл оюуны гаргаж өгсөн жорыг хэрэгжүүлж үзсэн ба үр дүн нь төсөөлшгүй байсан байна. Тэрхүү жороор хийсэн пизза нь одоо хүртэл меню дээр нь байгаа юм байна.

Дубайн 3 сая гаруй хүн амын 90% нь цагаачид ба олон өөр төрлийн соёлыг агуулж байдаг өвөрмөц газар бөгөөд Indians, Pakistanis, Filipinos, Arab people, Europe хүмүүс байдаг байна.

Arutyunyan нь хиймэл оюунаас олон соёлын өвөрмөц байдлыг нэгтгэсэн пиззаны жорыг зохиохыг хүссэн байна. Үр дүнд нь: Arab shawarma тахайтай топпинг, Indian гриллдсэн paneer бяслагтай, Middle Eastern Za’atar ногоонуудтай ба tahini соустай байх юм байхаар гаргаж өгсөн байна.

“Тогоочийнхоо хувьд пизза хийх орцыг хэзээ ч ийм байдлаар хийхгүй байсан ч дээрх жороор хийсэн пиззаны амт үнэхээр гоё амттай байж таарсан.” – Arutyunyan

Зураг№2

Үүнтэй адил өөр нэгэн жишээг авч үзье. АНУ-д Dallas’ Velvet Taco гэх газар хиймэл оюуныг ижил байдлаар ашиглаж туршилт хийж үзсэн байна.

Venecia Willis нь тухайн газрын үйл ажиллагаа хариуцсан захирал бөгөөд хиймэл оюуныг ихэд сонирхож, таконы нэгэн төрлийг хиймэл оюун ашиглан шинээр бүтээхээр шийдсэн байна.

Зураг№3

Ms Willis хиймэл оюунд хэлсэн промпт нь “use, like, eight ingredients, and it could only select one tortilla and one protein” байсан бөгөөд зарим жор нь идэх хүсэл төрүүлэхгүй байсан байна.

Түүний хэлснээр “Жорууд дунд нь үнэхээр гайхмаар холимогууд байсан ба red curry, coconut tofu болон хан боргоцой нь хоорондоо зохицоно гэдэгт үнэхээр итгэлтэй биш байсан” гэв. Гэхдээ 3 жор үнэхээр итгэл төрүүлэхүйц байсан ба тэрхүү жороор хийсэн таког олон нийтэд худалдаалж эхэлсэн бөгөөд 7 хоногт 22,000 ширхэгийг зарж чадсан байна.

Зураг№4

Дүгнэлт

Дээрх жишээнүүдээс харахад шинэ, соргог санаанууд гаргахад хиймэл оюун нь үнэхээр шилдэг нь хэдий ч тэрхүү санаануудыг цааш нь хөгжүүлэх тал дээр хүмүүс өөрсдийн тархийг ашиглан сэтгэн бодох нь хамгийн үр дүнтэй байхаар байна. Хиймэл оюун нь бидний төсөөлж ч байгаагүй зүйлийг гаргаж ирж чадах ч заримдаа үнэхээр муу үр дүн өгөх магадлалтай тул хүн заавал нягтлах, шалгах, цааш нь хөгжүүлэх үйлдлийг хийх шаардлагатай байна.

Эх сурвалж:
1. Зураг№1
2. Зураг№2
3. Зураг№3
4. Зураг№4

Leave a Reply