fbpx

Аналог мэдээллийг дижитал форматанд/0 болон 1/буюу компьютерт хадгалах, боловсруулах, дамжуулах боломжтой болгон хөрвүүлэхийг дижиталчлах /Digitization/ гэнэ.

Бусад судалгаануудад:

    • Аналогийг дижитал ажил даалгаврууд болгон өөрчлөх
    • Одоо байгаа ажил даалгавруудыг МТ-той нэгтгэх
    • Өргөн утгаараа МТ-г ашиглан нөөцийг үр ашигтайгаар удирдах боломжийг бүрдүүлэх

• Аналог мэдээллийг дижитал болгон өөрчлөх процесс.

 

21-р зуун гарсаар хүн төрөлхтний түүхэн дэх нэгэн том хөгжлийн үе тохиож байгаа ба үүнийг Цахим зуун буюу Дижитал эрин хэмээн нэрийдэх болжээ. Мөн түүнчлэн аж үйлдвэрийн 4-р хувьсгал ч гэж тодорхойлдог. Технологийн эрчтэй хөгжлийн үр дүнд хүн бүхэн харилцаа холбоотой болохоос гадна хүн-машин, бүр цаашлаад машин хоорондоо холбогдох болж мэдээллийн асар том давлагааг үүсгэх болов.
Технологийн энэхүү хөгжил нь хүмүүний ердийн хэрэглээнд хувьсгал авчрахаас гадна бизнес хийх уламжлалт арга зүй, тогтолцоо, загварт ч онцгой эерэг өөрчлөлтүүдийг авчрах болжээ.  12 салбарын 941 гүйцэтгэх удирдлагын дунд хийсэн судалгаанаас 29 хувь нь “Дижитал давлагаа, технологийн нөлөөлөлд бизнес нь бага өртөнө” гэсэн бол эсрэгээрээ 30 гаруй хувь нь “Дижитал шилжилтийн нөлөөнд хүчтэй өртөнө” гэж хариулт өгсөн байна. Үүгээр ч зогсохгүй эдгээр салбаруудаас 3 салбарын манлайлагчид “Энэхүү Дижитал шилжилтийн нөлөөллөөс болж ойрын 5 жилд тэргүүлэх байр сууриа алдах эрсдэлтэй байгаа” гэж хариулсан байна.

Leave a Reply