fbpx

Mикрософт компаний түүх (History of Microsoft)

Хэрвээ та амьдралдаа утас, компьютер гэх ухаалаг төхөөрөмжүүдийг ашиглаж байсан л бол Mикрософт  компаний ямар нэгэн  бүтээгдэхүүнийг хэрэглэсэн байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Өнөөдөр дэлхий даяар хэдэн зуун сая хэрэглэгчтэй Mикрософт компани нь 3 их наяд доллароор үнэлэгдэж байна. Тэгвэл энэхүү амжилтын ард ямар нууц байгааг та гайхаж байсан уу?

Билл Гэйтс гэж хэн бэ ?

АНУ-ын бизнесмэн, мэдээллийн технологи, компьютерын программ хангамжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Микрософт компанийг үүсгэн байгуулагч. Тэрээр 1955 оны 10 сарын 28-нд Seattle хотод төржээ. Гэйтс 31 насандаа АНУ-н түүхэн дэх хамгийн залуу тэрбумтан болсон ба 1997 оноос хойш дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлсээр байгаа юм.

Билл Гэйтс хэрхэн технологид хөл тавьсан бэ ?

1968 онд Lakeside сургуулийн  хэсэг бүлэг сурагчид сургуулийнхаа компьютер болох  teletype model 33 үнэгүй ашиглахын тулд  системийнх нь сул талыг ашиглаж  байжээ. Уг хэргийг  тус компани олж мэдээд тэдгээр сурагчдыг  системийг нь ашиглахын хоригложээ. Эдгээр сурагчдын нэг нь Билл гэйтс байсан бөгөөд удалгүй тэдгээр сурагчид програмчлалын клуб байгуулж байгууллагуудад компьютерын асуудлаа шийдэхэд нь тусалдаг байжээ. Хэдэн жилийн дараа Билл Гэйтс найз Пол Аллентай хамтран Intel компаний датаг  хүн уншихад хялбар болгож  байсан ч удалгүй тэд өөр өөр их сургуульд элсэн орж  салсан байдаг.

Микрософт компани үүсгэн байгуулагдсан нь

1975 онд хамгийн анхны хувийн компьютер болох Altair 8800 зах зээлд гарахад Билл Гэйтс найз Пол Аллентай хамтран тус компьютерт  хялбаршуулсан орчуулагч хийж зарахаар төлөвлөж улмаар амжилт олсон юм. Уг бүтээлээ амжилттай MITS-д зарсан 2 оюутан компаний микрокомпьютер софтвер буюу микрософт гэж нэрлэсэн байдаг. Уг төсөл микрософт компанийг  хэдэн сая доллароор үнэлэгдэх компани болгож чадсан байдаг.

МS DOS

Гэйтс болон Аллен нар 1981 онд   IBM буюу хувийн компьютер үйлдвэрлэгчтэй хамтран  үйлдвэрэлгдэж буй бүтээгдэхүүнүүдэд нь үйлдлийн системээ анхдагч  болгон суурилуулахаар тохиролцсон. Гэвч  тэдэнд бэлэн үйлдлийн систем байхгүй байсан тул 75000 доллароор SCP гэх компаниас  86 Dos  гэх үйлдлийн систем худалдаж авсан ба MS-DOS гэж нэрлэсэн. Уг үйлдлийн систем  нь бичвэрт суурилсан интерфейстэй . MS-DOS хувилбар 1.0 нь 1981 оны 8-р сард гарсан бөгөөд 128 килобайт шуурхай санах ойг дэмждэг байсан. Уг ҮС нь удалгүй дэлхийд давамгайлж эхэлсэн бөгөөд IBM ээс гадна 70 гаруй хувийн компьютер үйлдвэрлэгчид лицензэлсэн байв. 2001 оны 12-р сарын 31-нд Микрософт MS-DOS 6.22 болон түүнээс дээш хувилбаруудын бүх хувилбарыг хуучирсан гэж зарлаж, системд дэмжлэг үзүүлж шинэчлэлт хийхээ больсон.

Windows OS

 Тухайн  үеийн MS DOS үйлдлийн системийн өрсөлдөгч болох  Apple macintosh график интерфейстэй үйлдлийн систем гаргаснаар Микрософт ч бас GUI  үйлдлийн системийг dos системд суурилан  хөгжүүлж эхэлсэн нь Windows үйлдлийн систем юм. Уг үйлдлийн систем нь хаалттай эх сурвалжийн бөгөөд арилжааны программ хангамж юм.  Windows 3.0 нь 10 сая борлуулалттай байсан. 1993 онд Windows-ийн бүртгэлтэй хэрэглэгчдийн тоо 25 сая байсан. Мөн 1995 онд Windows 95 худалдаанд гарснаас хойш 14 хоногийн дотор долоон сая хувь борлогдсон. 1996 оны эхээр энэ тоо 25 сая хувь болж өссөн.

ДҮГНЭЛТ

Mикрософт компаний үүссэн түүх, хэрхэн амжилтанд хүрсэн талаар судаллаа. Билл Гэйтсийн түүхээс  зоригтой бөгөөд тууштай байдал нь чухал мөн чанар болохыг харлаа. Мөн технологийн салбарт хэрэглэхэд хялбар бөгөөд хүртээмжтэй бүтээгдэхүүнийг хурдацтай  хөгжүүлэх нь чухал байдгийг харлаа.

Ашигласан эх сурвалжууд

Leave a Reply