fbpx

Блокчэйн технологи яагаад найдвартай вэ? (blockchain technology)

Блокчэйн технологийн үүсэл

Хүмүүс бид өдөр тутамдаа бие бие рүүгээ мөнгөн гүйлгээ хийдэг. Би чам руу, чи найз руугаа, найз чинь над руу гэх мэт. Тэгвэл эдгээр гүйлгээнүүдийг бүгдийг нь банк хариуцаж, банк баталгаажуулдаг. Тэгэхээр банкнаас бүх зүйл хамаарсан болоод байгаа биз. Банк өөрөө хуурч байвал яах вэ? Хоорондоо гүйлгээ хийх гэж банканд мөнгө төлөх нь зөв үү? Банк хакерын халдлагад өртвөл яах уу?
Энэ л олон асуудлуудын шийдвэрийг олохоор блокчэйн технологи дүрээ олсон юм.

Яагаад блокчэйн найдвартай вэ?

Банкны системээс ялгаатай нь зөвхөн банк гүйлгээг баталгаажуулж хянах бус оролцогч хүн бүр гүйлгээг хянах явдал юм. Гүйлгээний мэдээллийг нэгэн блок гэдэг зүйлд хадгалдаг гэж үзье. Тэгэхээр ямар нэгэн гүйлгээ хоёр хүний хооронд явагдахад гүйлгээний блок бүрийг баталгаажуулж хооронд нь угсраад бие биеийнхээ мэдээллийг агуулдаг байхаар хадгална гэсэн үг юм. Блокчэйн гэх үг уг механизмаас гаралтай. Ингэснээр ямарваа нэгэн халдлага булхайн чанартай үйлдэл буюу нэг блок дээр алдаа гарахад холбогдсон блокууд нь түүний мэдээлэлтэй зөрөх тул алдаа тэр дороо илэрч засагдах болно. Энэ л блокуудыг холбосон гинжин бүтэц уг технологийг маш найдвартай, ил тод болгодог.

Блокчэйн технологи нь:

Криптографын сайн алгоритмуудыг ашиглан мэдээллээ хадгалдаг. Бүтэц нь компьютер бүр гүйлгээний мэдээллийг сүлжээнээс хуулбарлан баталгаажуулж ажилладаг. Блокчэйнд блокуудыг холбохдоо хэйш функц ашиглан дахин давтагдашгүй энкрипт үүсгэдэг. Блокийг объект гэж үзэн шинийг үүсгэхдээ Proof-of-Work (PoW) алгоритмыг ашиглан үүсгэдэг. PoW алгоритм нь олборлогчдоос нарийн төвөгтэй математикийн тааврыг шийдвэрлэхийг шаарддаг бөгөөд үүнийг шийдвэрлэхэд маш их тооцооллын хүч шаардагддаг. Олборлогчид /minors/ гэдэг нь шинэ блок баталгаажуулж койн олдог хүмүүсийг хэлдэг.

Блокчэйн технологийн ирээдүй

Энэхүү технологи нь Крипто гүйлгээнээс ч илүүд ашиглагдаж болно.
Дижитал ID: Блокчэйн нь хувь хүмүүсийн дижитал хувийн мэдээллийг найдвартай хадгалж, удирдах боломжтой.

Санал өгөх систем: Блокчэйнд суурилсан санал хураалтын систем нь сонгуулийн аюулгүй байдал, ил тод байдлыг нэмэгдүүлэх боломжтой.

Оюуны өмчийн менежмент: Уг технологи хөгжим, урлаг, программ хангамж зэрэг оюуны өмчлөлийг хянах, хамгаалахад ашиглагдаж болно.

Дүгнэлт

Блокчэйн технологи нь ямарваа нэгэн төвлөрсөн системээс ангидаар аюулгүй эрсдэл багатайгаар мэдээллийг хадгалах боломжийг олгох болжээ. Үүнийг ашиглан бид олон системийг ил тод нийтэд хүртээмжтэй болгож сайжруулж болохыг харлаа.

Эх сурвалжууд:

Leave a Reply