Хэрвээ та харандаагаар зураг зурахдаа муу, аль эсвэл дургүй бол та доорх 8 мөр кодыг бичээд л хүссэн үр дүндээ хүрээрэй, амжилт!
Юуны түрүүнд эхлээд IDE бидэнд хэрэгтэй. “IDLE” гэж google-ээс хайж татаж аваад, install хийж байхдаа PATH хэсгийг зөвлөх (check хийх) хэрэгтэй. За одоо IDE-ээ суулгасан бол cmd дээрээ pip install opencv-python гэж бичээд enter дарна.
Ингэснээр та numpy, opencv-python гэдэг нэртэй module-ийг суулгаж байгаа юм. Одоо IDLE-аа гаргаж ирээд шинэ хуудас нээгээд доорх кодыг хуулж бичээрэй. Дараа нь бидэнд ямар нэгэн зураг хэрэгтэй бөгөөд зурагныхаа нэрийг:
image = cv2.imread(“энд зурагны нэрээ оруулна.jpg”) гэж нэрийг нь image хувьсагчтай мөрөнд өөрчлөлт оруулна. Эцэст нь кодоо IDLE-ийнхаа run дээр дараад эсвэл F5 дээр дараад кодоо ажиллуулна. Тэгээл шинээр sketch нэртэй зурган файл үүссэнээр манай зураг бэлэн боллоо.
Санамж: таны py өргөтгөлтэй file, зурагны file хоёр нэг газар байх хэрэгтэй.
Хайлт
Категори
Категори
- 1 минутын уншлага (282)
- 2 минутын уншлага (135)
- Богино прожектууд (9)
- боловсрол (75)
- Зөвлөгөө (21)
- Зөвлөгөө (60)
- Код (35)
- Хөндлөнгийн (14)