fbpx

5G Технологийг ярьж эхлэхийн өмнө бид эхлээд өмнөх хувьсалуудын талаар бага зэрэг авж үзье.

First Generation-1G

Анх 1979 онд Японий нийслэл Токио хотод хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд өдгөө бидний мэдэх утасгүй сүлжээний эхлэл тавигдаж байжээ.Гол хэрэглээ нь хоорондоо харилцах.

Second Generation-2G

2G технологи нь 1990-ээд оны эхээр нэвтэрсэн бөгөөд аналоги  технологийг халж дижитал технологи руу шилжсэн юм.Энэ үеэс хэрэглэчид мессэж бичих боломжтой болсон.

Third Generation-3G

Дэлхийд 2000 оны эхэн үеэс нэвтэрч эхэлсэн бөгөөд манай улсад 2009 онд нэвтэрч байжээ.Харьцангуй өндөр хурдтай учир интернэт ашиглаж төрөл бүрийн контент хүлээн авах боломжтой болсон.

Fourth Generation-4G/Lite

4G/Lite сүлжээ 2010 онд гарч ирсэн бөгөөд 3G сүлжээг маш ихээр сайжруулсан билээ.Энэхүү технологийн татах хурд нь 15mb/секунд-100mb/секунд байдаг. 4G сүлжээнд LTE болон WiMax зэрэг тенхологийг нэвтрүүлж,өндөр хурдны интернет холболт,өндөр нягтаршилтай видео байршуулах,онлайн тоглоом,шууд датжуулалт  гэх олон олон болотжуудыг бий болгосон.

Fifth Generation-5G

Өндөр хурд, найдвартай байдал, хоцрогдол багатай мөн салбар бүрт нөлөөлж, аюулгүй тээвэр, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ,хөдөө аж ахуй, дижитал логистик болон бусад зүйлийг бодитой болгох боломжийг бүрдүүлж өгч байгаа. Энэ нь маш өндөр хурдаар мэдээлэл дамжуулах хурдыг хангадаг бөгөөд секундэд хэд хэдэн гигабит (Gbps) хүргэх  боломжтой.

 

Бидэнд яагаад энэхүү технологи хэрэгтэй вэ?

5G технологи бол дан ганц харилцан холбоо төдийгүй эрүүл мэнд,үйлдвэр,виртуал орчин,хиймэл оюун ухаан болон түүнтэй холбогдох нийгмийн бүхийл жижиг дунд бизнесийн салбарыг хамрах юм.Хамгийн том давуу тал нь бол мэдээж хоцрогдол үгүй.4G/LTE сүлжээ хамгийн ихдээ 100 Mbps-1Gbps хурдтай бол 5G технологийн хувьд 20Gbps хүртэлх боломжтой.Энэхүү өндөр хурдны тусламжтайгаар эрүүл мэндийн салбарт эмч, өвчтөн хоёр өөр улсад байсан ч робот болон тухайн эмчээр дамжуулан  хагалгаа хийх боломжийг олгож байгаа нь маш гайхалтай.Мөн бидний кинон дээрээс л үздэг байсан виртуал орчин биелэлээ олох эхлэл нь тавигдаж байна гэж харж байна.Бид магадгүй гэрээсээ л ажилж амьдрах үе ойртож байгаа байх.

5G mехнологийн эдийн засагт оруулж буй өөрчлөлтүүд

2035 он гэхэд дэлхий даяар хэрэгжиж нийтдээ 13.1 их наяд ам долларын бараа үйчлилгээг бий болгох боломжтой гэж тогтоожээ.Шинэ 5G сүлжээг хөгжүүлэх шаардлага нь уламжлалт гар утасны сүлжээний тоглогчдоос гадна автомашины үйлдвэрлэл зэрэг салбаруудад өргөжиж байна.Мөн 5G сүлжээ нь дангаараа 22.8 сая ажлын байр бий болгох боломжтойг судалгаагаар тогтоожэээ.

Leave a Reply