fbpx

Вэб сайт гэдэг нь ямар нэг програмчлалын хэл дээр бичигдсэн, мультимедиа элементүүдийг агуулсан програм юм.
        • хүмүүс хоорондоо харилцах
        • бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах
        • мэдээ мэдээлэл авах болон нийтэд хуваалцах
        • …

Веб хэрхэн ажилладаг вэ?

Вэб сайтын ажиллагаа нь хэрэглэгч (client ) болон сервер (server) хоёрын хооронд явагддаг хүсэлт (request) – хариулт (response) мөн домэйн нэрийн систем буюу DNS дээр суурилан ажиллана.

Статик болон Динамик вэб

  1. Статик сайт (Static): Хэрэглэгчдэд нэгэн хэвийн мэдээлэл харуулдаг ба мэдээллийг өөрчлөхийн тулд сервер дээр хадгалагдаж буй файлуудын эх кодыг өөрчлөх шаардлагатай байдаг.
  2. Динамик сайт (Dynamic) автоматжуулсан веб: агуулга нь мэдээллийн сангаас тусгай скрипт кодны  тусламжтайгаар дуудагдаж боловсруулагдан хэрэглэгчдэд харагдана. Эзэмшигч нь сайтад контент
    шинээр оруулах, шинэчлэх, засварлахад хялбар ба илүү үр дүнтэй.

Вэб сайттай холбоотой дараах 3 төрлийн ойлголт байдаг.
       ▪ Вэб хуудас: линк буюу гипертекстүүдийг агуулсан
хуудас.
       ▪ Вэб сайт: хоорондоо холбоотой вэб хуудаснуудын
цуглуулга.
       ▪ Вэб сервэр: Вэб хуудаснуудыг интернэтэд байрлуулах
үүрэгтэй компьютерүүд. Эдгээр сервэрийн
тусламжтайгаар вэб хуудас болон вэб сайтуудыг
интернэтийн сүлжээнд байрлуулна.

Leave a Reply