fbpx

UNIX version 7 гарснаар UNIX нь их үнэтэй арилжааны том бүтээгдэхүүн болсон байсан учраас их сургуулийн үйлдлийн системийн хичээл дээр ашиглахыг хориглосон мөн эх кодыг нь нийтэд тараахгүй байх лиценз гарсан байна.

Тиймээс ихэнхи их сургуулиуд UNIX ийг судлахаа больж зөвхөн онолын хичээл л үзэх болсон байдаг. Харамсалтай нь зөвхөн онолын материал судалснаар практик дээр үйлдлийн систем гэж юу болохыг сайн мэдэхгүй байсан. Энэ байдлыг засахын тулд Таненбаум UNIX төстэй үйлдлийн систем бичиж эхэлсэн ба дизайны хувьд UNIX-ээс эрс өөр байсан.

Энэ системийг бүгдийг нь эхнээс бичсэнээр ямарч лицензын хязгаарлалтанд орохгүй чөлөөтэй татаж авч судлах боломжтой байсан. Ингэснээр оюутнууд жинхэнэ үйлдлийн систем яаж ажилладаг болон ямар бүтэцтэй байдгыг судлах бололцоотой болсон.

MINIX гэдэг нэр нь mini-UNIX гэдэг нэрнээс гаралтай ба маш энгийн бүтэцтэй бага хэмжээний систем юм. MINIX нь UNIX-ыг бодвол 10н жилээр залуу бөгөөд илүү модульчлагдсан бүтэцтэй. Жишээ нь файлын систем нь цөмийн нэг хэсэг нь биш харин тусдаа хэрэглэгчийн горимд ажилладаг модуль юм. Өөр нэг ялгаатай тал нь гэвэл маш найдвартай үйлдлийн систем боловсруулах зорилготой байсан. Мөн MINIX-ийн кодыг бусдад ойлгуулахын тулд хэдэн мянган тайлбар оруулж өгсөн байхад UNIX болон LINUX-д тийм байдаггүй.

MINIX нь UNIX шиг C хэл дээр бичигдсэн бөгөөд төрөл бүрийн компьютер дээр суурилуулахад амархан болсон. Эхний хувилбарыг IBM PC компьютерт зориулсан. Яагаад гэхээр хамгийн их өргөн тархсан систем байсан.

MINIX-ын нэг гол философи бол “Юм бага байх тусамаа сайхан” юм. MINIX ийн анхны хувилбар нь хатуу диск ашигладаггүй байсан нь тэр үеийн оюутнуудын хөрөнгө мөнгөний төсөвт  нийцэж байсан байна.

MINIX ийн философи одоо ч гэсэн алдагдаагүй бөгөөд 30 мегабайт диск дээр ч ажиллах боломжтой юм. Гэтэл одооны UNIX системүүд 200 мегабайт дээр ажилладаг байна.

Leave a Reply