fbpx

Бид өдөр тутмынхаа амьдралд төрөл бүрийн удирдлага ашиглаж байдгаас бидний хамгийн сайн мэдэх нь зурагтны удирдлага, тоглоомон машины удирдлага гэх мэт байдаг. Тэгвэл бид өнөөдрийн сэдвээр магадгүй таны мэдэхгүй удирдлаганы тухай 6 баримтыг танд танилцуулах болно.

  1. Хамгийн эртний удирдлага: 19-р зууны сүүлчээр алсын удирдлага гэх ойлголт гарсан байна. Хамгийн эртний гэх тодотголтой алсын удирдлага нь 1800-р оны сүүлчээр Nikola Tesla зохион бүтээсэн гэх баримт бичигдэн үлдсэн байдаг байх нь. Тэрээр 1898 оны үзэсгэлэн дээр жижиг завинд зориулсан утасгүй алсын удирдлагаа танилцуулсан байна.

2. Анхны зурагтны удирдлага: “Zenith Radio” корпораци тэртээх 1950 онд сандалнаасаа босохгүйгээр зурагтны дууг хаах, суваг солих үйлдлүүдийг хийж чаддаг зурагтанд утсаар залгаж ажилладаг “Lazy Bones” гэдэг нэртэй удирдлагыг анх бүтээсэн байна.

3. Пуужинд зориулсан алсын удирдлага: Дэлхийн II-р дайны үед цэргийн үйл ажиллагаанд алсын удирдлаганы технологи асар чухал үүрэгтэй оролцсон ба тухайн үед дайсан луугаа оновчтой довтлох боломжийг олгодог байсан байна. Пуужинд зориулсан алсын удирдлаганы хөгжил нь өнөөгийн алсын удирдлаганы технологийн үндэс болж үлдсэн байдаг.

4. Универсал алсын удирдлага: Энэхүү удирдлага нь дууны систем, DVD тоглуулагч, зурагтны удирдлага гээд олон төрлийн дижитал төхөөрөмжүүдийг нэгэн зэрэг ашиглах боломжийг олгодог. Зарим дэвшилтэт универсал удирдлаганууд нь хэдэн арван өөр төхөөрөмжүүдийг удирдах чадвартай ба тэр ч бүү хэл ганцхан товчлуур дарахад гүйцэтгэхэд хүнд коммандуудыг гүйцэтгэхэд программчлагдсан байдаг.

5.Сансарт зориулсан алсын удирдлага: Сансар судлалд алсын удирдлаганы технологи өргөнөөр ашиглагддаг. НАСА болон бусад сансарын агентууд алслагдсан гарагуудад хөөргөсөн сансарын хөлөг, саран дээр явагч гэх мэт төхөөрөмжүүдийг удирдах хянахад удирдлагыг ашигладаг.

6. Радио долгион удирдлага ба хэт улаан туяан удирдлага:  Ихэнх хүмүүс зурагтны удирдлаганд ашигладаг гээд хэт улаан туяаг илүүтэй мэдэх хандлагатай байдаг ч радио долгион удирдлага ч мөн адил түгээмэл хэрэглэгддэг байна. Радио долгион удирдлаганы давуу тал нь гэвэл ямар нэг саад болон хананы хооронд ажиллах боломжтой буюу заавал шууд туссан байхыг шаарддаггүй байна.

Leave a Reply