fbpx

Компьютерийн хулгана нь дэлгэцэн дээрх сумыг хөдлөгдөг хэрэгсэл ба энэ нь ихэвчлэн хуванцар эсвэл метал гадаргуугаас тогтоно. Дээд хэсэгтээ нэг эсвэл хоёр товчлууртай, доод хэсгээрээ тэгш гадаргуутай ба энэ нь компьютертэй холбогдон ажилладаг. Хулганы дотор олон тусдаа хэсгүүд байх ба эдгээр хэсгүүд нь нийлж цогц байдлаар ажилладаг бөгөөд компьютер луу хөдөлгөөнийг дамжуулах үүрэгтэй.

Энгийн стандарт оптик хулгана хэрхэн ажилдагийг доор тайлбарлая.

Оптикан мэдрэгч: Орчин үеийн ихэнх хулганууд хөдөлгөөнийг хянахын тулд октикан мэдрэгчийг ашигладаг. Мэдрэгч нь ихэвчлэн жижиг LED (light-emitting diode) эсвэл лазерийн гэрлийг хулганы доод хэсэгт байрлуулан гадаргуу дээр тусгах зориулалттай.

Гадаргууг мэдрэгч: Та хулганаа ямар нэгэн гадаргуу дээр хөдөлгөх үед мэдрэгч нь ойсон гэрлийн дүрсийн хөдөлгөөнийг мэдэрдэг ба гадаргуун зургийг секунд бүрт хэд хэдэн удаа авдаг бөгөөд ихэвчлэн өндөр нягтаршилтайгаар хөдөлгөөнийг мэдэрнэ.

Зургийн боловсруулалт: Хулганад байрлах процессор нь мэдрэгчээр авагдсан зургаар гадаргуу хэрхэн хөдөлж байгааг тодорхойлдог. Энэ нь хулганы хөдөлгөөнийг харьцангуй байдлаар тооцоолохын тулд хэд хэдэн зургуудийг хооронд нь харьцуулдаг байна.

Хөдөлгөөний хөрвүүлэлт: Процессор нь харьцангуй хөдөлгөөний өгөгдлийг дэлгэцэн дээр хөдөлж буй сумны хөдөлгөөнийг илэрхийлдэг дижитал дохио болгон хувиргадаг байна.

Leave a Reply