Лондонгийн Империал коллеж болон Эмпагийн судлаачдын баг хамтран нисгэгчгүй онгоц зохион бүтээж, зөгийнүүдийн бүтээлээс санаа авч, роботуудыг 3D хэвлэмэл барилга барихад сургаж байна.Нисгэгчгүй онгоцууд нэг удаа нислэг үйлдэхдээ бүрэн бие даасан байдаг бөгөөд одоогоор хөнгөн жинтэй цементийн хольцтой туршилтыг амжилттай хийжээ. Ингэснээр хойд туйлд хоргодох байр барих гэх мэт хүнд нөхцөлд хүний хөдөлмөрийн хэрэгцээг жижиг машинууд нөхөж чадна гэж судлаачид найдаж байна.Гайхалтай биш гэж үү?
Эдгээр барилга байгууламжууд нь уламжлалт барилгын ажлаас илүү хямд, хурдан, аюулгүй болж байгаагаас гадна зөвхөн энэ салбарт ч гэлтгүй шинжлэх ухаан техник технологит дуртай хүүхэд залууст тэдний сониуч зан, бүтээлч чанарыг хөгжүүлэх сор бүтээл болоод байна.Доорх линк дээр дарж diorama буюу 3D хэвлэгч машинаар хийсэн бяцхан хотыг үзээрэй.
Хамгийн анхны амжилттай 3D хэвлэгчийг 1984 онд Чак Халл гэдэг хүн бүтээжээ. Гэвч үүнээс өмнө хэвлэгч машин бүтээх санаа гарч байсан.
3D принтер хэрхэн ажилладаг вэ?
Энэхүү төхөөрөмж програмд өгсөн ажлыг дуусгах хүртэл давхрага давхаргаар дээр дээрээс нь давхарлаж дуусгадаг.
- Хэвлэхийг хүсч буй объектын дижитал 3D загварыг байгуулах.
- Дижитал файлыг 3D принтер програм руу ачааллуулна.
- Барилга угсралтын план зургыг гаргаж тохирох хэвлэх материалыг дээр дээрээс нь давхрага болгон сонгож машинаа ажлуулах.
- Дараа нь принтер нь хэвлэх материалыг хайлуулж, зөөлрүүлж дижитал дизайны дагуу давхаргыг байгуулж өгнө.
- Бүх объект бүрэн дуусах хүртэл принтерийг үргэлжлүүлэн давхарга нэмж болно.
- Хэвлэл дууссаны дараа та объектыг барих платформоос гаргаж, илүүдэл материалыг цэвэрлэж,эцсийн бүтээгдэхүүнээ хүлээн авна.
Хайлт
Категори
Категори
- 1 минутын уншлага (274)
- 2 минутын уншлага (133)
- Богино прожектууд (9)
- боловсрол (75)
- Зөвлөгөө (60)
- Зөвлөгөө (21)
- Код (35)
- Хөндлөнгийн (14)
Шинэ бичвэрүүд
Хуанли
M | T | W | T | F | S | S |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | ||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |