2020 онд цар тахал гарснаас хойш дижитал ертөнц гэх ойлголт үсрэнгүй хөгжсөөр бидний өдөр тутмын амьдралд шууд хамааралтай болсоор байна. Дижитал ертөнцийн тулгуур зүйл бол өгөгдөл юм. Тиймээс та бүхэнд өнөөдөр дэлхий дахинд НЭГ МИНУТ тутамд хичнээн их өгөгдөл боловсруулагдаж байдгийг танилцуулъя.
- Google – 5,700,000 хайлт хийдэг
- Facebook – 240,000 зураг хуваалцдаг
- Facebook – Live бичлэг 44,000,000 үзэлт авдаг
- Youtube – 694,000 цагийн stream хийгддэг
- Netflix – 452,000 цагийн stream хийгддэг
- Teams – 100,000 хэрэглэгч холбогддог
- Zoom – 856 минутын хичээл заагддаг
- Slack – 148,000 мессеж илгээгддэг
- Venmo – 304,000 долларын гүйлгээ хийгддэг
- Online shop – 6,000,000 хүн худалдан авалт хийдэг
- Amazon – 283,000 долларын худалдан авалт хийгддэг
- Snapchat – 2,000,000 хүн снапчат илгээдэг
- Clubhouse – 208 өрөө үүсгэгддэг
- imessage – 2,000,000 мессеж илгээгддэг
- Discord – 668,000 мессеж илгээгддэг.
2021 оны 6 сар гэхэд интернэт дэлхийн хүн амын 65%-д хүрсэн ба энэ нь 5.17 тэрбум хүн интернэт ашиглаж байна гэсэн үг юм. Үүний 92.6% нь гар утаснаас интернэтэд холбогдож байна. Statista-гийн үзэж байгаагаар 2021 онд дэлхий даяар нийтдээ 79 зеттабайт өгөгдөл үйлдвэрлэгдсэн ба 2025 он гэхэд энэхүү тоо үлэмж нэмэгдэж 180 зеттабайтад хүрнэ гэсэн тооцоололтой байна. Сонирхуулахад 1 зеттабайт = 1,000,000,000,000 гигабайт(GB)юм.
Эх сурвалж: Domo.com