fbpx

Үйлдлийн системийн бүтэц

Их хотын замын хөдөлгөөнд оролцох мянга мянган машинуудыг ямар ч хяналтгүй, гэрлэн дохиогүй явуулбал яах бол гэж та гайхаж байсан уу?

Үнэхээр эмх замбараагүй зүйл болох байсан байхдаа. Азаар бидэнд цагдаа, гэрлэн дохио, эргэлт гээд бүгдийг нь зохион байгуулалтад оруулж зохицууулж өгсөн байдаг. Бидний өдөр тутамдаа ашигладаг гар утас, компьютер гэх мэт төхөөрөмжүүд дотор ч бас үүнтэй адил үйл явдал болдог гэдгийг та мэдэх үү?

Өгөгдлүүд хэдхэн секунтэд компьютер дотор сая  саяараа зөөвөрлөгдөж  процессороос рам руу гаралтын төхөөрөмж рүү гэх мэтээр зорчдог. Харин эдгээр өгөгдлийн хөдөлгөөнийг  үйлдлийн систем гэх зүйл зохицуулж байдаг.

Монолит цөм

Замын дэд бүтэц, зохион байгуулалт нь хөдөлгөөний аюулгүй байдал, хурд гээд маш чухал үүрэгтэй байдаг шиг үйлдлийн системд ч мөн бүтэц маш чухал үүрэгтэй. Эхэн үеийн үйлдлийн системүүд нь Монолит цөмтэй байсан. Монолит цөм нь нэг том бүтэцтэй ба  драйвер программуудыг тусгаарлах ямар нэгэн  механизм байхгүй шууд эх кодтой нэгтгэдэг учир аюулгүй байдал болон найдвартай ажиллагааны тал дээр нэлээн асуудалтай. Код нь бүхэлдээ цөмийн горимд ажиллаж, техник хангамжийн нөөцөд шууд хандах боломжийг олгодог.

Mикро цөм

 Монолит цөмийн дээрх асуудлыг шийдэхээр микро цөм гарч ирсэн юм. Аливаа том асуудлыг жижиг хэсэгт хуваан шийдвэл амар байдгийн жишээг энэхүү архитектураас харж болно. Микро цөм нь минималист бөгөөд зөвхөн процессын хуваарь, санах ойн удирдлага, процесс хоорондын холбоо (IPC) зэрэг чухал фүнкцүүдийг гүйцэтгэдэг тул алдаа, алдаа гарах магадлал бага байдаг. Нэг ёсондоо драйверийг хэрэглэгчийн орон зайд ажиллуулснаар түүнээс үүдэлтэй гардаг ихэнх алдааг тэнд нь тусгаарлаж чадсан юм.

Монолит цөм нь яг л замын хөдөлгөөний аль нэг хэсэгт асуудал үүсвэл бусад хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэхгүйгээр бүгдийг нь зогсоож гацааж байгаатай адил ажилладаг. Харин энэ асуудлыг Микро цөм шийдэж өгсөн. Асуудлыг тусгаар болгох шийдэл олсон.Энэхүү бүтэц нь драйвер программ болон цөмийг тусад нь байлгаж чадсан ч мөн сул талуудтай. Нөөц их ашигладаг ба модулчилж өгсөн нь илүү төвөгтэй болгосон  ба монолит цөмтэй харьцуулахад удаан байдаг ажээ.

Дүгнэлт

Үйлдлийн системийн  бүтэц бүр өөр өөрийн гэсэн давуу ба сул талтай тул өөрт тохирох үйлдлийн системийг өөрийн хайж буй шинж чанар зорилгодоо тохируулан сонгох нь зүйтэй.

Leave a Reply