fbpx

Аливаа хэлийг сурахад тухайн улсын түүхийг мэддэг байвал соёлд нь хурдан уусдаг шиг программын хэл ч мөн адил түүхээс нь эхэлбэл зохих буйзай. C++ хэлийг 1979 оноос эхлэн Bell Laboratories-д Бжарне Строуструп “C with Objects” нэрээр боловсруулсан. Хэл хөгжихийн хэрээр Строуструп 1983 онд үүнийг C++ гэж нэрлэсэн. C++ нэр нь “C incremented” буюу C нэмэх гэсэн утгатай.

C++ бол бидний мэддэг компьютерын үндсийг бий болгоход тусалсан хүчирхэг, тасралтгүй хөгжиж буй хэл. Тухайн хэл нь C программчлалын хэлний өргөтгөсөн хэлбэр бөгөөд түүнээс ялгарах шинж нь анги, объектуудыг дэмждэг.

21 дүгээр зуунд маш олон төрлийн сайн хэлнүүд шинээр бий болсоор байхад яагаад C++ хэл өдийг хүртэл дэлхийн шилдэг хэл байсаар байна бэ?

  • Экосистем: C++ нь ихэнх программчлалын сургалтын хөтөлбөрийн үндсэн хэсэг бөгөөд хөгжүүлэлтийн хэрэгсэл, гуравдагч талын бүрэлдэхүүн хэсгүүд, сан, гарын авлага гэх мэт асар их цуглуулгатай.
  • Хурд: Боловсруулалтын хурд нь гацаа хэвээр байгаа энэ үед зах зээл дээрх хамгийн хурдан программ хангамжийг бүтээхэд C++-г ашигладаг.
  • Гүйцэтгэл: C++ нь өндөр хүчин чадалтай программ хангамжийн алтан стандарт. Дэлхийн томоохон үйлдлийн системүүд Microsoft Windows, Mac OS, Linux зэрэг C++ хэл дээр бүтээгдсэн байдаг. Adobe, Unreal Engine мөн Chrome болон Firefox нар нь C++ хэл дээр суурилдаг байна.
  • Төлөвшсөн байдал: C++ нь 40 орчим жилийн турш оршин тогтнож байгаа нь ихэнх программ хангамжийн асуудлууд аль хэдийн шийдэгдсэн гэсэн үг юм. Хуучирсан эсэхээс үл хамааран андройд апп, видео тоглоом, виртуал бодит байдал, өндөр найдвартай Финтекийн программуудыг бүтээхэд түгээмэл хэвээр байгаа.

Хамгийн гол нь C++ хэл нь бусад программын хэлнийхээ үндэс суурь болдог учир нэг сурчих юм бол өөр ямар нэг программын хэл сурахад чамд ямар нэгэн асуудал гарахгүй гэдэгт итгэлтэй байна. Харин программын хэлээ сонирхол нэгт найзуудтайгаа суралцах юм бол илүү хялбар бөгөөд амттай байдаг юм шүү. За тэгээд ажа ажа амжилт 😉

Leave a Reply