fbpx

Танаас нэг асуулт асууя. Ямар өнгө хүний нүдэнд их ачаалал өгдөг вэ? Улаан? Шар? Улбар шар? Үгүй дээ, нүдэнд цэнхэр, хөх төрлийн өнгө хамгийн их ачаалал өгдөг байна.

Цэнхэр гэрлийн туяа нь богино зайд тусдаг эрчим хүч ихтэй гэрлийн төрөл юм. Цэнхэр гэрэл нь бидний эргэн тойронд хиймлээр буюу хүний гараар бүтсэн гар утас, компьютерт харин байгалийн гаралтай гэвэл далай, тэнгэр гэх зэрэгт байж байдаг.

Сүүлийн үед цахилгаан хэрэгсэл болох компьютер, гар утас, таблет зэргийн хэрэглээ ихэссэнээс болж цэнхэр гэрлийн туяаны хэрэглээ ч мөн ихсэж хүмүүсийн шөнийн унтлага болон эрүүл мэндэд нь муугаар нөлөө үзүүлэх болжээ. Учир нь цэнхэр гэрлийн туяа нь мелатонин гэх хүнийг унтаж байхад нь нойрыг зохицуулдаг харанхуйд хариу үзүүлдэг дааврыг дарангуйлж байдаг байна.

Шөнө оройн цагаар бидний бие цэнхэр гэрлийн туяаг мэдрэх юм бол хүний бие хиймлээр үүссэн утас компьютерийн гэрлийг өдрийн тэнгэрийн өнгөтэй андуурч өдөр болж байна гэж тархиндаа мэдээллэн бие сэргэж унтахад хэцүү болж унтах ёстой шөнийн унтлагын давтамжаа алдаж эхэлдэг байна. Удаан хугацаандаа шөнө цэнхэр гэрэлд өртөөд байх юм бол зөвхөн нүдний хараа муудах гэлтгүй таргалалт, чихрийн шижин, сэтгэл гутрал зэрэг эрүүл мэндийн зарим асуудалд өртөх эрсдэлтэй болдог.

Шөнө оройн цагаар бидний бие цэнхэр гэрлийн туяаг мэдрэх юм бол хүний бие хиймлээр үүссэн утас компьютерийн гэрлийг өдрийн тэнгэрийн өнгөтэй андуурч өдөр болж байна гэж тархиндаа мэдээллэн бие сэргэж унтахад хэцүү болж унтах ёстой шөнийн унтлагын давтамжаа алдаж эхэлдэг байна. Удаан хугацаандаа шөнө цэнхэр гэрэлд өртөөд байх юм бол таргалалт, чихрийн шижин, сэтгэл гутрал зэрэг эрүүл мэндийн зарим асуудалд өртөх эрсдэлтэй болдог.

Эцэст нь танд өгөх зөвлөгөө гэвэл унтахаасаа өмнө 30 минутаас 1 цагийн хооронд утас компьютер зэрэг цэнхэр гэрэл ялгаруулагч технологио хол тавьж ашиглахаар бол цэнхэр гэрэл шүүгч ашиглаж сурах хэрэгтэй.

Leave a Reply