fbpx

Аль дээр нэг блогтоо би та бүхэндээ код бичиж эхлэснээс хойш 10 жилийн хугацаанд юу юу болж өнгөрөв гэдэг блог оруулна гэж байсан даа? Тэгсэн яг үнэндээ би код бичиж эхлээд 7 жил л болж байгаа юм байна лээ. Тиймээс код бичиж сурсны 7 жилд юу болов гэдгийг бичье. Маш урт бичлэгүүд болох учир дэд сэдвүүдээр таслана. Энэ удаагийнх бол хэрхэн Google ашиглаж сурсан тухай.

Мэдээж мэргэжлийн инженер бол мэргэжлийн Google-чин байдаг нь жам ёсных. Юм Google-дэж сурлаа гээд эмч болчихгүй гэж хэлдэг эмч нарыг би лав ойлгодоггүй. За олон юм нуршилгүй шууд шууд типлээд явчий.

1. “” – г ашиглан яг хайж буй зүйлсээ олох

Exact google search

Google-н инженерүүд биднийг биднээс илүү мэднэ гэж боддог юм шиг байгаа юм. Учир нь би нэг гүзээлзгэнэ гэж хайвал гүзээлзгэнээс гадна гүзээлзгэнэтэй бялуу мэтийн илэрцүүдийг хамтад нь үзүүлдэг /жишээ шүү/. Мөн бидний хайсан зүйл яг Google-д байхгүй байх үед шууд алга гээд хэлчихгүй ойролцоо илэрцүүдийг гаргаж толгой эргүүлэх нь олон.

Ялангуяа алдааны мессежийг Google-дэх үед яг өөрийн хайсан алдааг олох тун хэцүү байдаг. Энэ үед бид “” тэмдэгтийг хэрэглэн яг хайж буй зүйлсээ олох боломжтой.

2. site – г ашиглан сайтаас хайх

Google search from website

Олон хөгжүүлэгчид Stackoverflow-с юм хайхыг илүүд үздэг яагаад гэвэл кодны тухай хайлт хийж буй бол энэнээс илүү сайт би лав мэдэхгүй юм байна. Мөн заримдаа яг ямар сайт дээр байсан мэдээ гэдгийг нь санаад байдаг ч тухайн мэдээгээ олдоггүй үеүүд зөндөө. Тийм үед site: түлхүүр үгийг ашиглан хайлт хийж болно.

3. – -г ашиглаж хасалт хийх????

Ямар хөгийн гарчиг болчихвоо. За ямартай ч энэ аргаар би маш олон цагийг хэмнэж чадсан байдаг юм. Жишээ нь алдааны мессеж тань шууд копи пааст хийх гэтэл зөвхөн прожекттэй чинь холбоотой хувьсагч эсвэл дирэкторийн нэр гарч ирээд байвал яах вэ? тэд нарынх нь урд шууд хасах тэмдэг тавь! Мөн хайж буй зүйлд чинь илүү их илэрцтэй адил зүйлс байвал доорх зураг дээрх шиг дарж болно.

Google search with exclusion
Google search withouth exclusion

4. after: болон before: ашиглаж легаси кодтой ажиллах

Таны хайж буй зүйл зөвхөн 2000 оноос өмнөх илэрцүүд байх магадлалтай бол та before:2000 харин хойшхи нь хэрэгтэй бол after:2000 гэж хайх ёстой юм. Энэ нь ямар нэгэн шинэ апдэйт дээр ажиллаж байгаа үед хуучны хайлтуудыг филтерлэх үед ихээхэн хэрэгтэй.

Google search with before operator
Google search with after operator

5. filetype ашиглах

За тэгээд нөгөө нэг хөгийн JPEG зургуудаас авхуулаад PDF гээд яг өөрт хэрэгтэй файлаа олохын тулд хэрэглэнэ.

Google search with filetype operator

Мартснаас бүх мундаг инженерүүд компьютертээ хар Theme-тэй байдаг. Бас мартснаас манай сурагч инженер хөтөлбөр бүртгэлээ хийж л байгаа шүү. Мөн мартснаас бусад бүх операторуудын тухай мэдэхийг хүсвэл энд дараарай