fbpx

Хуваан эзлэх алгоритм нь рекурсивээр аливаа бодлогыг илүү хялбараар бодож чадах хүртлээ жижиг дэд бодлогуудад хуваах замаар том хүнд бодлогуудыг бодох юм.

Энэхүү техник доорх гурван хэсэгт хуваагдана. Үүнд:

1. Хуваах: Хүнд том бодлогыг жижиг дэд бодлогуудад хуваах.

2. Эзлэх: Тухайн бодлогыг бодож чадах хүртлээ рекурсив дуудах.

3. Нэгтгэх: Бодсон жижиг бодлогуудаа нэгтгэх замаар хүнд том бодлогын эцсийн хариуг гаргах.

Хуваан эзлэх зарчмыг ашигладаг бодит амьдрал хамгийн энгийн жишээ бол гэртээ олохгүй байгаа зүйлээ хайх юм. Бүхэл бүтэн байшингаа тэр чигт нэгжихийн оронд өрөө болгоныг тус тусад нь нэгжих гэсэн жижиг хэсгүүдэд хувааж болох юм. Түүний дараа тухайн өрөөнд байгаа тавилга бүрээр дахиад жижиг хэсэгт хувааж болох юм. Тухайн асуудлын хэмжээ болон хүндрэлтэй байдлыг бууруулснаар байшинд байгаа тавилга бүрээр тус бүрээр үзэх нь бид гээсэн зүйлээ олох үед тухайн зүйл байхгүй байсан байршлыг бид нэгжих шаардлагагүй болсон байна. Ингэж бид хугацааг хэмнэх боломжтой болно.

Leave a Reply