fbpx

Холограм гэх үг бидний эргэн тойронд яригдсаар байна. Гэвч бид энэхүү ойлголтыг ямартай ч нэг ногоон 3D дүрсээр л төсөөлдөг. Тэгвэл энэ нийтлэлээр тэрхүү холограм маань яг яаж ажилладаг талаар мэдэж авъя.

Лазер нь энгийн гэрлийн цацрагаас хамаагүй цэвэр гэрэл байдаг. Тодруулбал, энгийн гэрлийн долгион санамсаргүй байх бөгөөд эмх цэгцгүй байдаг. Яг л сургуулийн хүүхдүүд завсарлагааны хонх дуугарангуут сургуулийн коридороор уралдан гүйхтэй адил. Харин лазерийн хувьд гэрлийн долгион нь жагсаалаар алхаж буй цэргүүдтэй адил тогтвортой, жигд байдлаар тархдаг.Холограмыг бүтээхийн тулд лазерийн цацрагийг хуваахад хуваагдсан хэсгүүдээр гэрлийн долгион нь ижил төстэй байдлаар тархана.

Тэдгээр нь фотографик тавган дээр буцаж нэгдэх үедээ тухайн биетийн цацраг нь ялихгүй өөр замаар тархсан байх ба гэрлийн туяа нь биетийн гадаргуу дээр ойж сарнисан байх болно.

Цацрагууд буцаад яг анхны хэлбэртээ нэгдэх ба тэрхүү нэгдсэн цацрагууд дах гэрлийн туяа нь хэрхэн өөр хоорондоо өөрчлөгдсөнийг харуулах юм. Өөрөө хэлбэл, хоёр цацрагийг буцаагаад  нэгтгээд харьцуулж үзэх нь тухайн биет дээр туссан гэрлийн туяаг хэрхэн өөрчилж байгааг харах боломжтой болж байгаа юм. Яг л энэхүүү биет нь “ер нь ямархуу харагдаж байна вэ” гэдэгтэй адилхан юм. Тус мэдээлэл нь лазерийн цацрагийн тусламжтайгаар фотографик тавган дээр үүрд шарагдсан байх болно. Тэгэхээр нь холограм гэдэг нь аль ч өнцгөөс тэрхүү биет маань ямархуу харагддаг талаарх үүрд хадгалагдсан мэдээллүүд юм.

Харин одоо ухаалгаар шийдсэн хэсэг нь гэвэл холограмын цэг бүр нь биетийн цэг бүрээс тархсан гэрлийн долгион байх юм.

Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та холограмыг аль ч талаас нь харсан яг жинхэнэ биетийг харж байгаа юм шиг байх болно. Энэ нь яагаад холограм нь 3D юм шиг харагддагийн шалтгаан болох юм. Мөн энэ нь таны төсөөлснөөс ч илүү байх болно. Учир нь та тухайн холограмыг жижиг хэсгүүдэд хуваасан ч аль ч хэсгээс нь тухайн биетийг бүхлээр нь харах боломжтой. “Hyperphysics” нь “аль ч хэсгээс нь тухайн биетийг бүхлээр нь харах боломжтой” гэдгийг илүү дэлгэрэнгүй тайлбарлах боломжийг олгодог байна.

Leave a Reply