fbpx

Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухааны инженерүүд ихэнх салбарт маш өндөр эрэлт хэрэгцээтэй болоод байгаа бөгөөд энэ нь хэд хэдэн шалтгаантай. Хэрэв та Хиймэл Оюун Ухааны инжинер юу хийдэг, ямар мэргэжил байдгийг сонирхож байгаа бол энэхүү нийтлэлийг уншаарай.

Бүх л төрлийн үйлдвэрлэл, бизнесын салбарт өдөр бүр давтан хийдэг асар их өдөр тутмын энгийн ажлуудыг сайжруулж, хялбаршуулахын тулд хиймэл оюун ухааны “ид шидийг” ашигладаг. Зөв, тохирсон хиймэл оюун ухааны системүүд эдгээр энгийн хэрнээ төвөгтэй ажлуудыг ажилчдын гараас авч цаг, мөнгө болон хөдөлмөр хэмнэдэг. Хоолой таних, бизнесийн менежмэнт, зураг боловсруулах зэрэг нь дэлхийг өөрчилж буй хиймэл оюун ухааны технологийн ердөө багахан хэсэг нь юм.

Хиймэл оюун ухааны инжинерүүд нь байгууллагуудад ашиглагддаг эдгээр системүүдийг зохион бүтээж, засвар үйлчлэгээ хийж, байнгын өөрчлөлтөнд тохируулж шинэчлэж байх чухал үүрэгтэй хүмүүс. Энэхүү нийтлэлээрээ та бүхэнд Хиймэл оюун ухааны инжинер гэж хэн болох, ямар үүрэгтэй байдаг хийгээд та хиймэл оюун ухааны инжинер болохыг хүсвэл хаанаас, юунаас эхлэх хэрэгтэй талаар мэдээлэл өгье.

Хиймэл оюун ухаан гэж юу вэ?


AI(Artificial Intelligence) буюу хиймэл оюун ухаан нь асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргах даалгавруудыг биелүүлэхийн тулд хүний ​​оюун ухаан хэрхэн ажилладагийг дуурайлган компьютер, машин ашигладаг систем юм. Үүний тулд, хүн төрөлхтний өдөр бүр бий болгож буй мэдээллийн санг компьютерийн өгөгдөл болгож компьютерийн шинжлэх ухаантай хослуулсан үйл явц ажээ.

Илүү энгийнээр тайлбарлавал хиймэл оюун ухаант машинууд нь аливаа үйлдлийг хийж сурахдаа хүмүүс бидний хэдэн мянган жил хийж заншсан үйлдлүүдийг дуурайх замаар сурдаг гэсэн үг. Дараа нь машинууд нь энэ үйл явцаас олж авсан мэдлэг, мэдээллээ ирээдүйд ямар хариу үйлдэл үзүүлэх, шийдвэр гаргах, асуудлыг хэрхэн шийдвэрлэхэдээ ашигладаг. Үүний зэрэгцээ, хүмүүсээс авсан мэдээллээс гадна машины явуулсан мэдээллүүдийг ч өгөгдөл болгон цуглуулж, ирээдүйн үйлдэл, шийдвэрээ засч сайжруулах, улам төгс болгоход ашигладаг.

Хиймэл оюун ухааны инжинер юу хийдэг вэ?


Хиймэл оюун ухааны инжинерүүд нь дараах зорилгоор шинэ хэрэгсэл ба системүүдийг боловсруулдаг.

  • Аливаа байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэл, үр ашгийг нэмэгдүүлэх
  • Байгууллагын шийдвэр гаргах түвшинг сайжруулах, илүү оновчтой бөгөөд нарийвчлалтай болгоход туслах
  • Зардлыг багасгах
  • Орлого, ашгийг нэмэгдүүлэх

Өөрөөр хэлбэл, техник технологи хөгжсөн орчин үед байгууллага, бизнесүүд илүү амжилттай ажиллахын тулд, хиймэл оюун ухаан, компьютерийн шинжлэх ухааныг ашиглан, үйл ажиллагаагаа автоматжуулж байна.

Хиймэл оюун ухааны инжинерийн ажлын байран дээр гүйцэтгэдэг зарим нэг үүргээс дурдвал:

  • Хиймэл оюун ухаан ашиглан бизнесийн ямар үйл явцыг сайжруулах боломжтойг тодорхойлохын тулд бизнесийн удирдагчид болон програм хангамж хөгжүүлэх багуудтай хамтран ажиллах.
  • Хиймэл оюун ухааны систем бий болгох, хянаж засварлах, хөгжүүлэх.
  • Машин сургалтын мэдлэгээ ашиглан зурган өгөгдөл боловсруулах, дуу хоолой таних зэрэг хэрэгслүүдийг зохион бүтээх, програмчлах.
  • Энэ өгөгдлөөс ойлголт, аналитик гаргахын тулд текст болон дууг эх хэлээр боловсруулах.
  • Үйлчлүүлэгчидтэй харилцдаг чатботуудыг бий болгох, засварлах.
  • Хүмүүсийн байнга давтаж хийдэг ажлуудыг орлохын тулд хүний ​​зан үйлийг дуурайсан хиймэл оюун ухаанд суурилсан шийдлүүдийг боловсруулах.
  • Машин сургалтын загвар бүтээх, сургах, сайжруулах.
  • Бусад бизнесийн программуудыг API ашиглан тэдэнтэй харьцах боломжтой болгохын тулд машин сургалтын үйл явцыг хялбарчлах.
  • Худалдааны сайтууд, стриминг үйлчилгээнүүд болон бусад програмуудад зориулсан, хэрэглэгчидийн сонирхолд нийцүүлсэн алгоритм боловсруулах.
  • Түүхий өгөгдлийг хиймэл оюун ухаанд шаардлагатай оновчтой, бүтэцлэгдсэн өгөгдөл болгон хувиргах мэдээллийн санг хөгжүүлэх.

Хиймэл оюун ухааны инжинер болоход шаардлагатай ур чадварууд

Хиймэл оюун ухаан нь маш өргөн хүрээг хамардаг, залуу салбар. Тиймээс ч хиймэл оюун ухааны инженер нь програм хангамж болон өгөгдлийн шинжлэх ухааны цогц мэдлэгтэй, үүнтэй холбогдох ур чадваруудыг эзэмшсэн байх шаардлагатай. Математик, статистикийг мэдэхэд ч тустай байж магадгүй.

Хиймэл оюун ухааны систем хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой программчлалын хэл бол Python хэл.

Хиймэл оюун ухааны инженер дор хаяж нэг програмчлалын хэлийг мэддэг байх ёстой бөгөөд карьерынхаа туршид маш олон өөр төрлийн программчлалын хэлнүүдийг сурах хэрэгцээ шаардлагатай тулдаг. Хиймэл оюун ухааны инжинер болохоосоо өмнө та эхлээд Python, R, Java зэрэг хэлнүүдийг заавал сураарай!

Машин сургалтын загвар бүтээх, ажиллахын тулд A.I. Инженер нь TensorFlow, Theano, PyTorch, Caffe зэрэг янз бүрийн машин сургалтын тогтолцооны үндсийг мэдэх шаардлагатай болно. Тэд мөн түүхий өгөгдлийг хэрхэн машин сургалтын загварт ашиглагддаг өгөгдөл болгон хувиргах талаар мэдлэгтэй, ур чадвартай байх шаардлагатай болно.

Нэмж дурдахад, хиймэл оюун ухааны инженер нь янз бүрийн машин сургалтын загвар, ямар төрлийн ажилд хамгийн сайн ажилладагийг мэддэг, энэ талаар олон талын туршлагатай байх зайлшгүй хэрэгтэй.

Өгөгдлийн шинжээч ба Хиймэл оюун ухаан

Өгөгдөл нь мөн хиймэл оюун ухааны инжинерийн ажлын амин чухал хэсэг юм. Хиймэл оюун ухааныг тэжээдэг өгөгдлүүдийн ихэнх нь холбооны мэдээллийн сангийн төв системд хадгалагддаг тул мэдээллийн сангийн хэл болох SQL-ийн анхан шатны мэдлэг ч бас хэрэг болно. Бүр цаашлаад мэдээллийн сангийн онцлогогуудаас хамааран Apache Spark, Apache Hadoop, Cassandra, MongoDB зэрэг том өгөгдлийн технологийг мэддэг байх нь том давуу тал болно.

Хиймэл оюун ухааны инжнерын цалин

Хиймэл оюун ухааны инжнерүүдийн цалин Мэдээллийн Технологийн салбартаа хамгийн дээгүүрт ордог. АНУ-д 2022 оны байдлаар AI инжинерын цалин дундаж цалин жилд 160,000 а.м доллар байна.

Үүгээр зогсохгүй, хиймэл оюун ухааны инжинерийн эрэлт үргэлж их байсаар ирсэн. Мөн цаашдаа энэ эрэлт улам өсөх хандлагатай, энэ салбарт шинэ ажлын байрнууд нэмэгдсээр байх болно. АНУ-ын Хөдөлмөрийн Статистикийн Товчооноос мэдээллэснээр, ирэх арван жилд Хиймэл оюун ухааны инжинерийн ажлын байр 22% -иар өсөх ажээ.

Leave a Reply