fbpx

Хардвэйр гэж юу вэ?

Техник хангамж болон программ хангамж

Компьютерийг программ хангамжийн хэсэг (software) буюу техник хангамжийн хэсэг (Hardware) гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваадаг.

  • Hardware – Техник хангамж

Бүх компьютер техник хангамж гэж нэрлэгдэх олон тооны хэсгүүдээс бүрдэнэ. Бидний нүдээрээ харж гараараа барьж байгаа компьютерийн хэсгүүд нь түүний техник хангамжийн хэсэгт хамаарна.

Программ хангамж нь өгөгдөл боловсруулахын тулд техник хангамж хэрхэн ажиллахыг удирдах зааврын цуглуулга юм. Компьютерийг бүрэн ажиллуулахын тулд техник хангамж нь программ хангамж (software)-ийг хэрэглэдэг.

Hardware

Компьютерийн системийг бий болгож байгаа физик төхөөрөмжүүдийг Хардвэйр / Hardware / Техник хангамж гэж нэрлэдэг.

Компьютерийн техник хангамж нь дараах 5 хэсэгт хуваагддаг: 

  • Input (оролтын) 
  • Processing (боловсруулалт хийх) 
  • Storage (мэдээлэл хадгалах) 
  • Output (гаралтын) 
  • Communications (xолболтын) 

1. Оролтын төхөөрөмж

Оролтын төхөөрөмжүүдийн гол үүрэг нь өгөгдлийг цуглуулж, компьютерт оруулах юм. 

  • Гар / Keyboard – Компьютерт мэдээллийг оруулах хамгийн энгийн төхөөрөмж
  • Хулгана / Mouse – Компьютерт мэдээллийг зааж оруулдаг төхөөрөмж
  • Touchpad – Компьютерийн мэдрэгчтэй талбарыг ашиглан дэлгэцэн дээрх заагчийг удирдах үүрэгтэй
  • Чиглүүлэгч / Trackball – сууриараа хөдөлдөггүй, зөвхөн дээд талд байрлах бөмбөлгийг хөдөлгөн компьютерийн дэлгэц дээр заадаг төхөөрөмж
  • Микрофон / Microphone – дуу, авиа бүхий мэдээллийг шууд хуулж компьютерт оруулдаг төхөөрөмж
  • Сканнер / Scanner – Дүрс, фото зураг гэх мэт зурган мэдээллийг компьютерт хуулж оруулдаг төхөөрөмж
  • Камер / Digital view camera and video digital camera – тодорхой агшны зураг эсвэл дуу авиа бүхий хөдөлгөөнт дүрсийг авч компьютерт оруулдаг төхөөрөмж

2. Боловсруулалт хийх төхөөрөмж

Боловсруулалт хийх төхөөрөмж нь компьютерийн программ хангамжаас ирж буй командыг хүлээн авч, гүйцэтгэх үүрэгтэй. Жишээ нь: хүснэгтэн мэдээлэл дээрх мөнгөний дүнг нэгтгэж гаргах гэх мэт. 

Компьютерийн тархи гэж нэрлэгддэг CPU, RAM нь мэдээллийг боловсруулдаг хамгийн чухал элементүүд юм.

Программ хангамжаас хүлээн авсан зааврыг гүйцэтгэдэг хавтгай жижиг дөрвөлжин доод талдаа зүүт холбогчтой чип.

Төв процессорт шаардлагатай мэдээлэл болон программ хангамжийн зааврыг өөртөө тодорхой хугацаанд ачааллаж байдаг. Үүнд: үйлдлийн системийн заавар, хэрэглээний программ хангамжийн заавар, хэрэглэгчийн ашиглаж буй мэдээлэл, хулганы хөдөлгөөн, гарны товчлуурын даралт зэрэг нь орно.

3. Мэдээлэл хадгалах төхөөрөмж

Мэдээлэл хадгалах төхөөрөмжийн үүрэг нь өгөгдөл, программ хангамж зэрэг бүх төрлийн мэдээллийг удаан болон түр хугацаагаар хадгалах үүрэгтэй. 

Ерөнхийдөө RAM-тай төстэй ч түр санах ойн мэдээлэл нь компьютер унтрахад цуг устгагддаг тул мэдээлэл бүрэн хадгалагддаггүй. Тиймээс компьютераа унтраахаас өмнө хэрэгтэй мэдээллээ хадгалах төхөөрөмжинд заавал хадгалах шаардлагатай. Хадгалах төхөөрөмж нь дараа дахин дуудаж хэрэглэх зориулалттай мэдээллийг файл болгон хадгалдаг.

Хадгалах төхөөрөмжийг 3 ангилна.

  1. Соронзон хадгалагдах төхөөрөмж
    • Өндөр нягтаршилтай Уян диск / Floppy disk / – 1,44 МВ багтаамжтай, мэдээллийг бичиж уншиж болдог зөөврийн диск юм. Өндөр нягтаршилтай уян диск нь үйлдвэрлэгчээсээ хамаарч хэмжээ төрлөөрөө өөр өөр байна.
      • Супер диск / Super disk / – 120 МВ хүртэлх мэдээллийг хадгалж, уншиж, устгах боломжтой
      • Зип диск / Zip disk / – 100-250 МВ хэмжээтэй
    • Хатуу диск / Hard disk / – Компьютерийн системийн нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Бусад соронзон хадгалах төхөөрөмжөөс их мэдээлэл хадгалах ба нэг буюу хэд хэдэн хавтгай дискнээс бүрддэг.
  2. Оптик хадгалах төхөөрөмж – Лазер ашиглан мэдээллийг уншдаг бичдэг төхөөрөмж бөгөөд соронзон төхөөрөмжөөс хавьгүй их мэдээллийг хадгалах боломжтой.
    • CD – Compact disc
    • DVD – Digital compact disc
    • BD – Blue-Ray disc
  3. Санах ойт хадгалах төхөөрөмж – Санах ой бүхйи хадгалах төхөөрөмжийг flash гэнэ. Flash нь хөнгөн, авсаархан, өгөгдлө дахин бичих боломжтой жижиг зөөврийн төхөөрөмжүүд юм.
    • USB Flash / Universal Serial Bus / – Компьютерийн нэмэлт төхөөрөмжүүдэд өндөр хурдтайгаар хялбар холбогдох боломжийг олгодог хадгалах төхөөрөмж юм.
    • Compact Flash – Компьютерийн портуудад шууд ханддаггүй, харин камер, принтер, PDAs, гар утас, iPad гэх мэт гадаад төхөөрөмжөөр дамжуулан мэдээллийг компьютерт оруулдаг хадгалах төхөөрөмж

4. Гаралтын төхөөрөмж

Гаралтын төхөөрөмжийн үүрэг нь компьютер дээр боловсруулсан мэдээллийг хэрэглэгчдэд ямар нэгэн байдлаар хүргэх явдал юм. Жишээ нь: дэлгэц дээр харах, цаасан дээр хэвлэх, дуу сонсох гэх мэт. 

  • Дэлгэц / Monitor – Компьютерт боловсруулсан мэдээллийн үр дүнг хэрэглэгчдэд зориулан харуулах төхөөрөмж
  • Хэвлэх төхөөрөмж / Printer – Компьютерт боловсруулсан мэдээллийн үр дүнг цаасан дээр буулгадаг төхөөрөмж
  • Чанга яригч / Speaker – Дууд авиаг цацдаг төхөөрөмж

5. Холболтын төхөөрөмж

Холболтын төхөөрөмжийг компьютерийн сүлжээ ашиглан нэг компьютерээс нөгөө рүү холбогдон мэдээлэл солилцоход ашигладаг. Интернет болон бусад сүлжээнд холбогдохын тулд тусгай зориулалтын техник хангамж, программ хангамжуудыг ашиглах хэрэгтэй.

Хэд хэдэн аргуудыг ашиглан сүлжээнд холбогдож болно. Үүнд:

  • Модем 
    • Телефон утасны модем
    • Хиймэл дагуулын модем
  • Кабель
    • Кабелийн телевизийн шугам
    • Телефон утасны шугам
  • Утасгүй холболт
  • Сүлжээний карт / Ethernet card – Энэ хавтан нь таны болон сүлжээний компьютерийн хооронд өгөгдөл дамжуулалтыг зохицуулдаг
  • Өгөгдөл урсгалын машин / Data flow mashine – 0.1-1 метрийн зайд холбогдсон сүлжээний компьютерууд ба өгөгдлийг хурдан дамжуулах, ижил программ дээр зэрэг ажиллах боломжийг олгодог
  • Дотоод сүлжээ / Local area network – 10 км хүртэлх зайд холбогдсон буюу байшингийн ойр орчмыг хамарсан
  • Гадаад сүлжээ / Wide area network – 100-1000 км хүртэлх зайд холбогдсон буюу улс, орон, тивүүдийн хооронд
  • Интернет сүлжээ / Internetwork – 10000 км-ээс дээш зайд WAN сүлжээнүүдийг холбосон асар том сүлжээ

Leave a Reply