Модем нь аналог болон тоон дохиог хөрвүүлэгч юм. Өөрөөр хэлбэл аналог дохиог тоон систем рүү, тоон системээс аналог дохио руу хөрвүүлнэ. Дамжуулах шугам нь утасны шугам, сүлжээний кабел, радио сигнал байж болно. боловсруулсан өгөгдлийг телефон шугамаар дамжуулахын тулд аналог руу хувиргаж модуляци хийх vүрэгтэй. Мөн телефон шугамаар дамжин ирсэн аналог сигналыг компьютерт хvлээн авахдаа тоон сигнал руу хувирган демодуляци хийдэг. Анх 1960-аад онд модем бий болсон ба терминалаас компьютер луу телефон утасны шугамаар дамжин холбогдох зориулттай хийгджээ.
Анхны модемын хурд 300 bps (bit per second) байсан бол 1998 оны сvүлээр 56Kbps хурдынхыг ашиглаж эхэлсэн. Мөн өндөр хурдын xDSL системийн модемыг ашиглах болсон.
Модуляци / демодуляци нь аналог сигналыг дижитал руу яг хувиргаж буй хэрэг үнэндээ бус юм. Энэ нь зөвхөн эдгээр 2 сигналын харагдах дүрсийн хувиргалт хийж ингэснээр мэдээг хувиргаж байгаа хэрэг юм. Жишээ нь: давтамж өөрчлөгдөж магадгүй. Тодорхой хугацааны туршид энгийн долгионы цикл нь 1-г дүрсэлж байтал, илүү өндөр давтамжтай долгионы цикл нь яг дээрхтэй адил хугацаанд 0-г дүрслэх боломжтой. Амплитудын тухайд энгийн өндөртэй долгион нь 1-г, арай бага өндөртэй нь 0-г дүрсэлнэ. Эндээс харахад модем нь зөвшилцөл дээр үндэслэгддэг байна. Өөрөөр хэлбэл, дижитал сигнал нь аналог сигнал шиг шууд дамжуулалт хийдэггүй. Эцэст нь цахилгаан холбооны компаниуд нь ISDN, кабель, модем зэргийг боловсруулсан байна.
Хайлт
Категори
Категори
- 1 минутын уншлага (286)
- 2 минутын уншлага (136)
- Богино прожектууд (9)
- боловсрол (76)
- Зөвлөгөө (22)
- Зөвлөгөө (60)
- Код (36)
- Хөндлөнгийн (14)