fbpx

Та ирээдүйд эрэлт хэрэгцээ өндөр байх мэргэжилүүд юу болохыг мэдэх үү? Үүнийг 100% баттай мэдэх боломжгүй ч эдгээр мэргэжилүүд нь нэг нийтлэг зүйлтэй байх нь гарцаагүй юм. Энэ нь бидний харж байгаа технологийн хувьсал ба ирээдүйн эрэлттэй мэргэжилүүд энэхүү хувьсал,өөрчлөлттэй нягт холбоотой байх нь зайлшгүй юм.

Хэрэв та ирээдүйн ажил мэргэжилээ сонгох гэж байгаа,  их сургууль, коллежид орох гэж байгаа эсвэл шинэ мэргэжил эзэмшмээр байвал энэ нийтлэлийг заавал уншаарай гэж зөвлөж байна.

Эсвэл та дээрхээс аль нь ч биш байсан ч хөдөлмөрийн зах зээлийн талаар сонирхоод үзээрэй гэж хэлмээр байна.Учир нь энэ нийтлэлийг уншсанаар та өөрийн хүүхдэд томоохон тус хүргэх мэдээллийг алж авч магадгүй юм.

Ирээдүйд технологийн хөгжлийн улмаас маш олон мэргэжилүүд алга болно гэж үзэж байгаа боловч мөн үүний эсрэгээр шинэ мэргэжил ажлийн байрнууд ч үүсэх хандлагатай байгаа юм.

Ирээдүйд эрэлт хэрэгцээ нь өсөх хандлагатай байгаа 10-н мэргэжилүүдийг тодорхойлбол

  • Software Developer буюу Пограмм хангамж хөгжүүлэгч

Программ хангамж хөгжүүлэгч нь хөдөлмөрийн зах зээлд одоо ч үнэ цэнэтэй байгаа бөгөөд энэ нь цаашид ч хэвээр байх болно.Тэд ямар нэгэн процессуудыг автоматжуулах болон шинэ системийг бий болгодог бүлэг ба ирээдүйн бүтээн байгуулагчид гэж хэлж болох юм.

Хэрэв программ хангамж хөгжүүлэгчид байхгүй байсан бол бидний амьдарч буй цаг үеийг мэдээлэл технологийн эрин гэж тодорхойлоход хүндрэлтэй байх байсан нь ойлгомжтой. Тэд программ хангамжид дүн шинжилгээ хийж, түүнийг ойлгож, гүйцэтгэж, засвар үйлчилгээ хийж, бизнес, үйлчилгээг бий болгох кодыг бичдэг бүтээн байгуулагчид юм.

  • Creators буюу Контент бүтээгчид

Контент бүтээгчид нь аль хэдийн алдартай болсон бөгөөд энэ нь ирээдүйд ч хэвээр байх төлөвтэй байгаа юм. Уг мэргэжилийн хүмүүс нь онлайн контент буюу дижитал арт, видео контент, тэдгээрийн найруулга зохиомж гэх мэтийг бүтээдэг хүмүүс ба зарим хүмүүс тэднийг дижитал инфлюэнсер гэж нэрлэх тохиолдол ч байдаг.

  • Online teacher буюу Онлайн багш

Боловсролын салбарын мэргэжилтнүүд ч технологийн гайхамшгийг анзаарсан ба энэ нь сурагч болон багш нарт ямар гайхамшигтай цаг, газарзүйн уяан хатан боломжийг олгож байгаад байгаа юм.

Онлайнаар багшлах нь мэдлэг түгээх бизнесээ өргөжүүлэхийг хүсч байгаа мэргэжилтнүүдэд алдаж болохгүй боломж юм.Одоогоор онлайн сургалтын зах зээл нь улам бүр боловсронгүй, мэргэшсэн болж байгаа мөн уг зах зээл нь улам бүр тэлсээр байгаа юм.

Хэрэв та өөрийн мэдлэгийг газар зүйн байршил өдрийн 24 цагаар хязгаарлуулмааргүй байгаа бол нэн даруй онлайнаар багшлах талаар судалж шаардлагатай ур чадваруудыг эзэмших шаардлагатай ба энэ нь танд маш гайхалтай боломж байх болно гэдгийг энд батлан хэлмээр байна.

  • Coaching буюу Дасгалжуулагч

Уг мэргэжилийг уншаад танд ямар нэгэн спорт, сдортийн дасгалжуулагч хүн санаанд чинь орсон байж магадгүй юм.Энэ ойлголтыг бага зэрэг засаж тодруулбал дасгалжуулагчид нь бусад хүмүүст амьдарлынх нь янз бүрийн салбарт, ялангуяа мэргэжилийн карьерт нь дээш ахихад тусалдаг мэргэжилийн хүмүүс юм.

Санхүү, хайр дурлалийн харилцаа, ажил мэргэжил, эрүүл хооллолт, турах зэрэг бүх л төрлийн зүйлд дасгалжуулагч байдаг.

Мэргэжилийн дасгалжуулагч болох хүсэлтэй хүнд зориулсан тусгай курсүүд байдаг бөгөөд энэ талаар дэлгэрэнгүй судлаад үзэхэд гэмгүй байх гэж бодож байна.

  • Big data analyst буюу их өгөгдлийн шинжээч

Энэхүү мэргэжилтэн нь системээс ирж буй эсвэл интенет орчинд эргэлдэж байгаа бүх өгөгдөлд дүн шинжилгээ хийдэг. Их өгөгдлийн шинжээчид нь компанийн безнест одоо болон ирээдүйд юу нөөлөлөх, юу нөлөөлж болзошгүйг харуулахын тулд мэдээллийн шинлэх ухааныг ашигладаг.

Орчин үед ихэнх компани, байгууллагууд үйл явцаа шинжлэх, сайжруулахын тулд өгөдөлд ихээхэн ач холбогдол өгч үүн дээр тулгуурлан шийдвэр гаргадаг болсон. Иймч учираас их өгөгдлийн шинжээчийн үүрэг зайлшгүй бий болсон бөгөөд уг мэргэжил нь ихээхэн эрэлт хэрэгцээ өндөртэй байдаг байна.

  • Information security буюу мэдээллийн ажюулгүй байдлын мэргэжилтэн

Уг нэршил нь тухайн компанийн мэдээлэлд хөндлөнгөөс оролцох, халдлагад өртөхгүй байх зэрэг аюулгүй байдлыг хангадаг, үүнийг баталгаажуулдаг мэргэжилтэнг хэлдэг.

Техник технологийн хөгжилийг ашиглах нь маш олон сайн үр дагавартай байгаа ч уг хөгжлийг буруугаар ашиглах хүмүүс ч байдаг. Тэдгээр хүмүүс нь ямар нэгэн зорилгоор компанийн мэдээллийг хулгайлах үйл ажиллагааг доголдуулахыг оролддог ба энэ нь уг мэргэжилтэн зайлшгүй байх ёстойгийн үндсэн шалтгаан болж байгаа юм.

  • 3D Architect and Engineer буюу 3D архитектор, инженер

Техник технологийн хөгжлийн үүсгэж буй гайхалтай боломжийн нэг нь бид ямар нэгэн биет зүйлийг бүтээж хийж эхлэхээсээ өмнө түүнийг бодит мэт буюу 3-н хэмжээст байдлаар урьдчилан харах боломжтой болсонд байгаа юм.Үүнийг барилга бүтээн байгуулалтын салбарынхан анзаарсан бөгөөд үүнийг ашиглан хэрэглэгч, захиалагчдад захиалгийг нь урьдчилсан байдлаар харуулах нь маш их үр дүнтэй арга болоод байгаа юм.Ийм ч учраас уг 3 хэмжээст дүрсийг бий болгодог мэргэжилийн архитектор, инженерүүдийн эрэлт хэрэгцээ улам бүр өссөөр байгаа юм.

  • Web Developer буюу Веб хөгжүүлэгч

Уг мэргэжилийн хүмүүс нь ямар нэгэн программчлалын хэл ашиглан веб сайтуудыг зохион бүтээх, сайжруулан хөгжүүлэх, удирдах үүрэгтэй.Веб сайтийн хэрэгцээ нь улам бүр нэмэгдэх хандлагатай байгаад үүнийг дагаад энэ чиглэлийн мэргэжилтнүүдийн хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдэх хандлагатай байгаа юм.

  • UX Design Specialist буюу UX дизайны мэргэжилтэн

UX дизайнер \Хэрэглэгчийн туршлага гэж орчуулж болно\ нь веб сайт болон программын дизайныг хэрэглэгчдэд ойлгомжтой ашиглахад хялбар, шинэлэг, мөн сэтгэл татам шийдэлтэй байлгах талыг хариуцдаг уг дизайны шийдлийг гаргаж хэрэглэгчийн хэрэгцээг хангах үүрэгтэй. Уг мэргэжил нь дэлхий дахинд маш их эрэлт хэрэгцээтэй байгаа ба энэ нь улам бүр нэмэгдэх хандлагатай байгаа юм.

  • E-commerce specialist буюу Онлайн худалдааны мэргэжилтэн

Онлайн худалдаа нь орчин үед хүмүүсийн амьдарлын салшгүй нэг хэсэг болсон ба уг бизнес загвар нь маш хурдтай тэлж байгаа юм.Энэ ч утгаараа онлайн худалдааны зах зээлийн өрсөлдөөн өндөр байгаа учир онлайн худалдааны мэргэжилтэн хэрэгтэй байгаа юм.

Leave a Reply