Вэб сайт гэдэг нь ямар нэг програмчлалын хэл дээр бичигдсэн, мультимедиа элементүүдийг агуулсан програм юм.
• хүмүүс хоорондоо харилцах
• бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах
• мэдээ мэдээлэл авах болон нийтэд хуваалцах
• …
Веб хэрхэн ажилладаг вэ?
Вэб сайтын ажиллагаа нь хэрэглэгч (client ) болон сервер (server) хоёрын хооронд явагддаг хүсэлт (request) – хариулт (response) мөн домэйн нэрийн систем буюу DNS дээр суурилан ажиллана.
Статик болон Динамик вэб
- Статик сайт (Static): Хэрэглэгчдэд нэгэн хэвийн мэдээлэл харуулдаг ба мэдээллийг өөрчлөхийн тулд сервер дээр хадгалагдаж буй файлуудын эх кодыг өөрчлөх шаардлагатай байдаг.
- Динамик сайт (Dynamic) автоматжуулсан веб: агуулга нь мэдээллийн сангаас тусгай скрипт кодны тусламжтайгаар дуудагдаж боловсруулагдан хэрэглэгчдэд харагдана. Эзэмшигч нь сайтад контент
шинээр оруулах, шинэчлэх, засварлахад хялбар ба илүү үр дүнтэй.
Вэб сайттай холбоотой дараах 3 төрлийн ойлголт байдаг.
▪ Вэб хуудас: линк буюу гипертекстүүдийг агуулсан
хуудас.
▪ Вэб сайт: хоорондоо холбоотой вэб хуудаснуудын
цуглуулга.
▪ Вэб сервэр: Вэб хуудаснуудыг интернэтэд байрлуулах
үүрэгтэй компьютерүүд. Эдгээр сервэрийн
тусламжтайгаар вэб хуудас болон вэб сайтуудыг
интернэтийн сүлжээнд байрлуулна.
Хайлт
Категори
Категори
- 1 минутын уншлага (279)
- 2 минутын уншлага (135)
- Богино прожектууд (9)
- боловсрол (75)
- Зөвлөгөө (21)
- Зөвлөгөө (60)
- Код (35)
- Хөндлөнгийн (14)