Бид “хэцүү, цаг хугацаа шаардсан” зүйлийг хэрхэн “хүртээмжтэй, хурдан” болгох вэ? Программчлалын хувьд гэвэл хариулт нь блок дээр суурилсан програмчлалыг ойлголтыг жишээ авч болох юм.
Блок дээр суурилсан програмчлал нь дээрх асуудлыг шийдвэрлэх хамгийн сайн шийдэл болсон. Гол санаа нь визуал (энгийн) болон уламжлалт текст дээр суурилсан кодчилолтой төстэй байдлаар код бичих юм. Код бичиж буй хүний хийх ёстой зүйл бол дүрслэл бүхий блокуудыг логик аргаар холбох явдал юм.
Энэ арга нь хүүхдүүдийг програмчлалын суурь мэдлэг олгоход нэвтрүүлэгдсэн бөгөөд одоо дэлхий даяар хэрэглэгдэж байна. Өнөөдрийн байдлаар 40 сая гаруй хэрэглэгч Scratch программыг ашиглан блок кодлох аргыг идэвхтэй ашиглаж байгаа бөгөөд 50 сая хүүхэд code.org-оор дамжуулан программчлах аргыг сурсан байна.
Текстэд суурилсан кодчилол нь тийм ч хялбар биш.
Сүүлийн үеийн эдийн засагт программ хангамж хөгжүүлэх эрэлт хэрэгцээ их байгаа, бараг компани бүр лпрограмм хангамжийн компани болсон энэ үед програмчлал нь зайлшгүй шаардлагатай ур чадвар болон хувирчээ. Програмчлалын хэлүүдийг харахад инженерүүд, инженерүүдэд зориулагдсан байдгийг та анзаарсан байх. Энэ нь хувийн хэрэгцээнд зориулсан энгийн программдаа бага зэрэг өөрчлөлт оруулахыг хүссэн эцсийн хэрэглэгчид хөгжүүлэгчтэй зөвлөлдөхгүйгээр бараг өөрчлөх боломжгүй болгодог.
Тиймээс олон хүмүүс энэ асуудлыг шийдвэрлэхийг хичээж, програмчлалыг хүн бүрт хялбар, хүртээмжтэй болгохын тулд янз бүрийн програмчлалын хэл, хэрэгслийг зохион бүтээсэн байна.
Бичиглэлийн алдаагүй программчлал
Өөр нэг буруу ойлголт бол блок дээр суурилсан програмчлал нь мэргэжлийн хөгжүүлэгчдэд тохиромжгүй бөгөөд тэдний үнэ цэнийг бууруулдаг. Энэ нь яг угтаа бол үнэн биш юм.
Блок дээр суурилсан кодчилол нь нарийн төвөгтэй бичиглэлийг ашиглах ачааллыг бууруулж, хөгжүүлэгчдэд бизнесийн логикийг хурдан бөгөөд ойлгомжтой байдлаар хэрэгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх боломжийг олгодог давуу талтай байдаг.
Блок дээр бичигдсэн код нь бараг бичиглэлийн алдаагүй бөгөөд Java эсвэл JavaScript зэрэг програмчлалын үндсэн хэл дээр бичигдсэн текстэд суурилсан кодтой хамтад нь ашиглах боломжтой байдаг.
Энэ нь хөгжүүлэлтийн хугацааг хэмнэж, аливаа засварлалт хийхэд уламжлалт программ хангамжийн төслүүдээс илүү хялбар шийдлүүдийг санал болгодог. Мэргэжлийн програм хангамж хөгжүүлэгчдийн блок дээр суурилсан кодчилол ашиглах нь хөгжүүлэлтийн зардлыг бууруулж, хөгжүүлэлтийн баг болон үйлчлүүлэгчдэд ашигтай байдаг байна.