fbpx

QR код гэж юу вэ?

Та магадгүй QR код өдөр тутмын амьдралдаа хаа саагүй харж, хэрэглэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Сүүлийн хэдэн жилд маркетингийн салбарт маш өргөн цар хүрээтэйгээр QR кодыг хэрэглэх болсон. Тэгвэл одоо QR код гэж яг юу байдгийг мэдэж авцгаая.

Хамгийн энгийн байдлаар тайлбарлавал QR код нь орчин үеийн утсанд уншигддаг(scanned) зургийг бүтээх шийдэл бөгөөд тэрхүү зураг нь илүү утга учиртай зүйл рүү биднийг хөтлөдөг байх нь. QR код нь ихэвчлэн веб хуудсын мэдээлэл эсвэл холбоосыг агуулдаг.

Маркетерууд QR кодыг өдөр тутмынхаа үйл ажиллагааг хөнгөвчлөх, дөтлөх зорилгоор ашигладаг ба контент эсвэл вебсайтаа илүү хүнд хүргэх хэрэгсэл болгож байна. Тийм ч учраас QR гэдэг нь Quick Response гэсэн үгний товчлол байх нь.

QR код хэрхэн ажилладаг вэ?

QR код нь ерөнхийдөө дэлгүүрт ашиглагддаг баркодтой яг адилхан хэлбэрээр ажилладаг байна.

QR код болгон тодорхой тооны дөрвөлжин дүрс, цэгүүдээс бүтэж тодорхой мэдээллүүдийг агуулдаг бөгөөд ерөнхийдөө тодорхой өгөгдлүүдийг дүрс болон цэгүүдээр шифрлэдэг байна.

Та дээрх QR кодуудыг ажиглавал их төстэй харагдах ба сайн ажиглавал шифрлэгдсэн хар цэгүүд нь эдгээр 2 QR кодыг хооронд ялгах гол үндсэн хүчин зүйл нь болж байна.

QR кодыг харагдах байдлаас нь хүссэнээрээ өөрчилж болдог юм шиг харагддаг ч зарим нэгэн тодорхой хэсгүүдийг өөрчилж болдоггүй.

 Дээрх fastprint.co.uk QR кодын өнгөөр будсан хувилбарыг харж байгаачлан тэрхүү тодруулсан хэсгүүдийг өөрчилж болдогүй хэвээрээ байх ёстой байх нь.

Гүн ягаан: QR код дээрх захын 3 дөрвөлжинг заавал санах хэрэгтэй ба эдгээрүүд нь QR кодын булангуудыг уншигчид(scanner) зааж өгөх үүрэгтэй.

Бүдэг шар: Цагаан хар цэгүүд ээлжилсэн хэсэг бол тахь гэж нэрлэгдэх хэсэг бөгөөд мөр баганыг зааж өгдөг үүрэгтэй ба timing pattern ашиглан ажилладаг.

Ногоон: ногоон өнгийн хэсэг нь QR кодын хувилбарын дугаарыг илэрхийлдэг байна. Тэрхүү дугаарууд 6-40 хооронд байдаг.

Тод шар: QR кодон дээрх тэрхүү шар хэсэг тогтмол байх хэрэгтэй ба тэгш хэмийг тодорхойлж өгдөг.

Статик ба динамик QR код

Статик: статик QR код нь нэгэнтэй боловсруулагдсан дахин өөрчлөх боломжгүй бөгөөд боловсруулах явцад ямар нэгэн буруу бичих зэрэг алдаа гарвал дахиж хийхээс өөр аргагүй. Гэхдээ сайн мэдээ нь статик QR кодын хугацаа дуусна гэж байдаггүй.

Статик QR кодыг нууц мэдээллүүдийг хадгалахад тохиромжтой ба жишээ нь: Wi-Fi passwords, ажилтны ID дугаар, нэвтрэх код зэргийг төсөөлж болох нь. Ойр ойрхон солих шаардлагатай мэдээлэлд ашиглах нь мэдээж тохиромжгүй болж байна.

Динамик: динамик QR код нь харин эсрэгээрээ та хүссэн үедээ хэдэн ч удаа өөрчлөх боломжтой байдаг. Жишээ нь та ресторан руу ороход QR меню байдаг ба тэр нь динамик байх нь элбэг. Учир нь тухайн менюг шинэ цэс гарлаа гэхэд ойр ойрхон шинэчлэх шаардлага гардаг байх нь. Өөр нэгэн давуу тал нь та тэрхүү QR кодны нэг уншуулалт бүрээс хугацаа, байршил, төхөөрөмж зэргийн мэдээллийг бүрэн харах боломжтой.

Leave a Reply