Мэдээллийн аюулгүй байдал гэдэг нь мэдээллийн нууцлагдсан байдал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдлыг хангах явдал юм. Мөн түүнчлэн үнэн зөв байдал, хариуцлагатай байдал, үл татгалзал, найдвартай байдлыг мөн хамарна.
Мэдээлэл(Information)
Дамжигдаж буй утга бүхий тэмдэгтүүдийн дараалал юм.
- Үсэг,тоо,цэг таслал зэргээс бүтэх текст
- Физик эсвэл логик генетикийн дараалал
- Компьютер дээрх ямар нэгэн зүйл
Кибер(Cyber)
Компьютер, мэдээллийн технологи, виртуал бодит байдалтай холбоотой.
Кибер аюулгүй байдал(Cybersecurity)
- Дайснуудтай орчинд баталгаатай үйл ажиллагаа явуулахын тулд технологи, хүмүүс, мэдээлэл, үйл явцыг хамруулсан компьютерт суурилсан салбар шинжлэх ухаан
- Мэдээллийн аюулгүй байдлын үндсэн салбаруудаас бий болсон.
- Аюулгүй компьютерын системийг бий болгох, үйл ажиллагааг нь хангах, дүн шинжилгээ хийх, шалгах турших гэсэн үйл ажиллагааг хамардаг
- Хууль, бодлого, хүний хүчин зүйл, ёс зүй, эрсдэлийн менежменийн талуудыг багтаасан салбар дундын судлагдахуун юм.
Кибер аюулгүй байдлын мэдлэгийн талбарууд
Өгөгдлийн аюулгүй байдал(Data Security): Хадгалагдаж буй, дамжуулагдаж буй, боловсруулагдаж буй өгөгдлийг хамгаалахад чиглэнэ.
Програм хангамжийн аюулгүй байдал(Software Security): Аюулгүй байдал болон болзошгүй эмзэг байдлуудыг харгалзан үзэж програм хангамжийг хөгжүүлэхэд чиглэнэ.
Бүрэлдэхүүн хэсгийн аюулгүй байдал(Component Security): Томоохон системд нэгтгэгдсэн бүрэлдэхүүн хэсгүүдийг бүтээх, худалдан авах, турших, дүн шинжилгээ хийх, хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэнэ.
Холболтын аюулгүй байдал(Connection Security): Бүрэлдэхүүн хэсгүүдийн хоорондох физик болон логик холболтуудын аюулгүй байдал.
Системийн аюулгүй байдал(System Security): Бүрэлдэхүүн хэсгүүд болон холболтуудаас бүрдэж буй системүүд болон програм хангамжийн ашиглалтын аюулгүй байдалтай холбоотой зан төлвийг судална.
Хүний аюулгүй байдал(Human Security): Хүний хувийн амьдрал болон байгууллагын хүрээнд хувь хүний өгөгдөл, хувийн нууцыг хамгаалахад чиглэхээс гадна хүний кибер аюулгүй байдалтай холбоотой зан төлөвийг судална.
Байгууллагын аюулгүй байдал(Organizational Security): Байгууллагын эрхэм зорилгыг хангахын тулд тухайн байгууллагыг кибер аюулгүй байдлын аюул заналаас хамгаалах болон эрсдлийг удирдахад чиглэнэ.
Нийгмийн аюулгүй байдал (Societal Security): Кибер аюулгүй байдлын нийгэмд сайн эсвэл муугаар нөлөөлөх бүх асуудлууд байна.
Хайлт
Категори
Категори
- 1 минутын уншлага (279)
- 2 минутын уншлага (135)
- Богино прожектууд (9)
- боловсрол (75)
- Зөвлөгөө (21)
- Зөвлөгөө (60)
- Код (35)
- Хөндлөнгийн (14)